|
Видео

Шинэ мэдээ

Сирийн 25 иргэнийг цаазалжээ

 

Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл Сирийн 25 иргэнийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Амиа алдсан иргэд бүгдээрээ Сирийн армийн дайчид байсан аж.

 

Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Сирийн Ракка хотыг эзэлж, эрхээ тогтоосон ба цаазын ялыг тус хотод гүйцэтгэсэн байна. Хэт даврагчид Сирийн удирдлагуудыг бууж өгөхийг сануулж, "Биднийг хэн ч зогсоож чадахгүй. Бидний дараагийн зогсоол бол Дамаск хот. Энэ хотыг эзэлж, төв захиргааны байруудыг эзлэх хүртлээ бид зогсохгүй” гэж мэдэгджээ.

 

Мөн цаазын ял гүйцэтгэгчид тун удахгүй барьцаанд байгаа барууны орны иргэдийг цаазалж, хариугаа авах болно гэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler