![]() |
Видео
Шинэ мэдээ
Амаржсан эмэгтэйн биед нойтон салфетка хийгээд оёжээ

Энэ талаар амаржсан эх Т.Уянга "Төрсний дараа зургаан оёдол тавиулсан. Дараа нь нөхрөөрөө өдөр бүр шархаа цэвэрлүүлж байгаад цагаан зүйл цухуйгаад байхаар нь бид хоёр гайхаад хамаагүй хүрч болохгүй байх гэж бодоод таньдаг эмчээсээ асуусан. Гэтэл төрсний дараа ямар ч зүйл үлдэх ёсгүй татаад авчих гэсэн. Тэгээд автал нойтон салфетка гараад ирсэн. Тэрнээс шалтгаалж хэдэн өдөр халуурч хэвтсэн. Мөн эвгүй үнэр үнэртээд байдаг байсан” гэлээ.
Энэ үйл явдлын дараагаар охины ар гэрийнхэн тухайн үед охиныг эх барьсан эмч Жаргалсайхан, зөвлөх эмч Энхболд болон оёдол тавьсан эмч, Нэгдүгээр амаржих газрын чанарын албаны дарга Мөнхзултай холбогдож, учир шалтгаанаа тайлбарлсан боловч "Бид мэдэхгүй. Охиноо авчирч үзүүл. Заргалдах газраа явж заргалд" хэмээжээ. Харин оёдол тавьсан эмч нь дадлагын оюутан байсан бөгөөд тэрбээр уучлал гуйгаад өнгөрсөн аж.
