Өчигдөр орой Санкт Петербург хотын Мариинк 2 театрт болсон П.И.Чайковскийн нэрэмжит Олон Улсын сонгодог хөгжмийн уралдааны шагналтнуудын гала тоглолт дээр уг уралдааны Гран-При шагналтныг зарлалаа.
Энэ удаа Монгол улсаас оролцогч, дуучин Г. Ариунбаатар шилдгийн шилдгээр шалгарч Гран-При шагнал, $100,000-ын эзэн болсон байна.
Өмнө нь тэр эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байрыг эзлэн $30,000-ын шагнал аваад байсан юм. Түүнтэй цуг Оросын Юлия Маточкина (эмэгтэй гоцлол дуучин), Румыний Андрей Ионица (морин хийл), Оросын Дмитрий Маслеев (төгөлдөр хуур) нар тэргүүн байруудыг эзэлсэн билээ.
Уралдааны хаалтын Гала тоглолт дээр төрөл болгоны тэргүүн байрын шагналтнууд ур чадвараа үзүүлсний дараа ийнхүү Гран-При шагналтныг тодруулдаг юм байна.
Ийнхүү Сонгодог урлагийн хөгжлөөрөө Монгол Улс хэр өндөрт явааг дэлхий дахинд таниуллаа.