| |
24 орны эмч нарын баг үнэ төлбөргүй үйлчилж байна
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Батлан хамгаалах яам, Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 24 орны "HSSEMEDCAP” эмнэлгийн эмч нар дүүрэгт ажиллаж байна.
"KHAAN QUEST-2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тус эмнэлгийн эмч нар дүүргийн 5000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм. Одоогоор 3800 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийгээд байгаа бөгөөд дүүргийн 17 дугаар хороо буюу Шархадны 79 дүгээр сургуулийн байранд тус эмнэлгийн баг байрлаж байна.
Дашрамд сонирхуулахад, "Chemedcap” эмнэлгийн эмч нар физик эмчилгээ, шүд, нүд, чих, хамар хоолой, дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, арьс харшил /гоо засал/, эхо, мэдрэл зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулж байгаа юм. Үзлэгийг энэ сарын 27-ны өдрийг дуустал хийх юм.