|
Видео

Шинэ мэдээ

Олон улсын эмч нарын баг үнэ төлбөргүй үйлчилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн түүхт 50 жилийн ойг угтан Батлан хамгаалах яам, Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 24 орны "HSSEMEDCAP” эмнэлгийн эмч нар дүүрэгт ажиллаж байна.

"KHAAN QUEST-2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тус эмнэлгийн эмч нар дүүргийн 5000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм.  Одоогоор 3800 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийгээд байгаа бөгөөд дүүргийн 17 дугаар хороо буюу Шархадны 79 дүгээр сургуулийн байранд тус эмнэлгийн баг байрлаж байна.

Дашрамд сонирхуулахад, "Chemedcap” эмнэлгийн эмч нар физик эмчилгээ, шүд, нүд, чих, хамар хоолой, дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, арьс харшил /гоо засал/, эхо, мэдрэл зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулж байгаа юм. Үзлэгийг энэ сарын 27-ны өдрийг дуустал хийх юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler