Processing, Please wait...
| |
|
|
Цэцэг төв хүртэлх замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээнэ
Зам засвар, шугам хоолой солих ажлыг төлөвлөгөөний дагуу ирэх наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл Төв шуудангаас 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ. Эхний үе шатны ажил буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсгийг энэ сарын 7-ны өдрөөс хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгдэж байна. Эхний хэсгийн ажлыг энэ сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлийг графикт зааснаас түрүүлж хийж байгаа тул хугацаанаас нь өмнө буюу 21-ний өдөр дуусгана гэж холбогдох албаныхан мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.