|
Видео

Шинэ мэдээ

Дараах замуудын хөдөлгөөнийг хааж засварлана

Дараах замуудын хөдөлгөөнийг хааж засварланаУлаанбаатар хотын дахин төлөвлөлтийн барилгажилт бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дулааны болон цэвэр бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажил хийгдэх, төлөвлөгдсөн зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн зарим замуудыг хэсэгчилэн хааж замын хөдөлгөөний урсгал чиглэлийг өөрчлөх, дугаарын хязгаарлалтыг зохицуулж байсан захирамжид өөрчлөлт орохоор боллоо. Уг ажил хийгдсэнээр Нийслэл хотын 8000 өрх дулааны болон цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдох болно.

Хийгдэх ажлууд:

1. 2015 оны 06-р сарын 07 ний өдрөөс эхлэн 2015 оны 08-р сарын 16 өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих ажлыг хийж гүйцэтгэхээр бэлтгэж байна.

1-р үе: Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсэг хаагдахад замын хөдөлгөөнийг тухайн 2 уулзварт хааж Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулан Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж бага тойруугаар хөдөлгөөнийг задлан Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөж байна. Баруунаас ирэх нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны өргөн чөлөө уруу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын гудамжаар оруулан Чингисийн талбайн баруун талд 2 автобусны зогсоол түр байгуулан иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн байна.

2-р үе:Цэцэг төвийн уулзвараас УИДэлгүүрийн уулзвар хүртэл зам хаагдахад Цэцэг төвийн уулзвараар хөдөлгөөнийг хойш урагш эргүүлэн Сөүлийн гудамж Худалдааны гудамж, Баруун сэлбийн гудамжаар хөдөлгөөнийг задлан зохицуулахаар төлөвлөсөн ба нийтийн тээврийн автобусыг мөн замуудаар зорчуулахаар төлөвлөсөн байна. 

3-р үе:Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл зам хаагдахад Баруун сэлбийн гудамж ,Жуулчны гудамж,Сөүлийн гудамжаар хөдөлгөөнийг нэвтрүүлэн Жуулчны гудамжийг зүүнээс баруун тийш нэг чигийн хөдөлгөөнд оруулан замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөж байна.Тухайн замаар нийтийн тээврийн автобусыг зорчуулахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler