|
Видео

Шинэ мэдээ

“Хан ресурс”-т өдөрт 6485 ам.долларын хүүгийн төлбөр төлж байна

“Хан ресурс”-т өдөрт 6485 ам.долларын хүүгийн төлбөр төлж байнаКанадын хөрөнгө оруулалттай "Хан ресурс” компанид 100 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Грант Эди Монголын Засгийн газар 104.3 сая ам.доллар төлөхөөр болсон гэж мэдэгдсэн байна.

Үүний 100 сая ам.доллар нь үндсэн нөхөн төлбөр. Харин үлдсэн дөрвөн сая ам.доллар нь хүүгийн төлбөр болохыг тайлбарлажээ. Тодруулбал, 2009 оноос хойш өнгөрсөн долоо хоногийн төгсгөл хүртэл нэг өдөрт 6485 ам.долларын хүүгийн төлбөрийг Монгол Улсын Засгийн газар төлөх болсон гэнэ.

Эргэн сануулахад, Дорнодын ураны лицензийг тус компани эзэмшдэг байсан. Харин 2009 оны долдугаар сарын 10-нд нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй гэх үндэслэлээр манай Засгийн газар лицензийг цуцалж, хураан авсан. Үүнээс үүдэн Канадчууд олон улсын Арбитрын шүүхэд хандаж, 358 сая ам.долларыг биднээс нэхэмжилсэн юм. Харин энэ оны гуравдугаар сард Арбитрын шүүх 100 сая ам.долларын нөхөн төлбөр Монгол Улсын Засгийн газраар төлүүлэх шийдвэр гаргасан билээ.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler