|
Видео

Шинэ мэдээ

Монголын Засгийн газрыг "Оюу Толгойн асуудлаар арбитрын шүүхэд өгнө

Монголын Засгийн газрыг "Оюу Толгойн асуудлаар арбитрын шүүхэд өгнө"Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ амралтын өдөр Монгол дахь уул уурхайн Оюутолгойн компанийн үйл явцтай танилцсан юм. Тэрбээр Оюутолгойн нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон баярт урилгаар оролцсон тухай "www.smh.com.au” мэдээллээ. Тус компани Оюутолгойн 66 хувийн эзэмшдэг байна. Энэхүү баярт Сэм Уолшоос гадна Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигмид, "Рио Тинто”-ийн Зэс, нүүрсний группын гүйцэтгэх захирал Жан Себастиан Жаз оролцжээ.

 

Сэм Монголд ирэхээсээ өмнө "Ройтерс” агентлагт ярицлага өгөх үеэрээ "Бид Монголын Засгийн газарт санал тавьсан. Та бүхэн сонирхож байгаа байх. Оюутолгойн зэсийн уурхайн олборолтыг дахин эхлүүлэх хүсэлтэй байгаа. Энэхүү саналыг би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бичгээр тус улсын Засгийн газарт хүргүүлсэн. Эцсийн байдлаар хариугаа аваагүй байна. Удаан хүлээх эрсдэл дагуулдаг. Бид шийдвэрээ өөрчлөхгүй. Энэ бол бидний эцсийн санал. Санал өөрчлөгдөхгүй гэдгээ уламжилсан” гэсэн байна.

 

Тус компани 127 сая ам.доллароос 30 сая ам.доллар болгож, багасгасан татварын маргаан болон хоёр дахь шатны далд уурхайн бүтээн байгуулалтыг санхжүүжүүлэх 4 тэрбум ам.долларын төсөл зэргийг шийдвэрлэх санал хүргүүлээд байгаа гэнэ. "Рио Тинто” татварын маргаанаа шийдвэрлэхийн тулд олон улсын Арбитын шүүхэд хандаж болзошгүй” хэмээн ярилцлагынхаа үеэр дурьджээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler