|
Видео

Шинэ мэдээ

Титэм вирусээр нэмж 3 хүн нас барлаа

Өмнөд Солонгост титэм вирусын /MERS/ халдвартай гурван өвчтөн нас барснаар хохирогчдын тоо өнөөдөр /VI.18/ 23-т хүрлээ. Нас барсан гурван өвчтөний хоёр нь 60 гаруй насны цусны даралт ихтэй, сүрьеэгээр өвдсөн байжээ. Харин нөгөө нэг нь 82 настай эмэгтэй Сөүлээс 160 км зайтай орших Дэжон хотын эмнэлэгт нас барсан байна.

 

Одоогийн байдлаар титэм вирусын халдвартай 165 хүн байгаагийн 17-ынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Үүний зэрэгцээ халдвар авсан байж магадгүй 6729 хүнийг хөл хорьжээ. Мөн титэм вирусын халдвараас эдгэрсэн хүний тоо 24 болж нэмэгдсэн байна. Өмнөд Солонгост титэм вирусын халдвараас эдгэрсэн хүний цусны сийвэнгээр эмчлэх аргыг хоёр эмнэлэгт хэрэгжүүлж эхлээд буй.

 

Өмнөд Солонгост өнгөрсөн тавдугаар сард титэм вирусын халдвар гарснаас хойш өвчний нас баралт 14 хувь болж нэмэгдээд байна. Титэм вирусын халдвартай хүмүүсийн 91 хувь буюу 21-ынх нь нас баралтад суурь хүнд өвчин, өндөр нас зэрэг хүчин зүйл давхар нөлөөлжээ. Хохирогчдын 80 орчим хувь нь 60 ба түүнээс дээш насны хүмүүс аж

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler