|
Видео

Шинэ мэдээ

Авлигачид, ашиг сонирхлын зөрчилтнүүд АТГ-ыг боомилж байна

Авлигачид, ашиг сонирхлын зөрчилтнүүд АТГ-ыг боомилж байнаУИХ-ын байнгын хороодын хуралдаанаар юу хэлэлцсэн, тэнд ямар тэмцэл өрнөж, хэн, хэн ямар хор хутгасныг Монголын нийгэм тэгтлээ их сонирхоод байдаггvй. Сонирхоод байх ч шаардлага байхгvй. Учир нь өнөөдөр Монголын улстөр хэрхэн дампуурч, 76 товариш хэрхэн эрх ашиг, хожмын өдрийн хонжоо, авлага өглөгийн сvлжээгээр барьцалдан зууралдсан мөртлөө шалихгvй улстөр хийж, Монгол Улсын хөгжлөөс хойш нь чангааж, ард тvмний сайхан амьдрах гэсэн сэтгэлзvйгээр тоглон цаг хожиж суудгийг их багагvй мэддэг болохоор vнэндээ тэднээс олигтой зvйл горьддог ч vгvй, хардаг ч vгvй болсоор удаж байгаа. 
Харин өнгөрсөн мягмар гарагийн өглөө эхэлж, өдөржин маргалдаж 20:30 цаг хvртэл хуралдсан УИХ-ын Хууль зvйн байнгын хороогоор авч хэлэлцсэн асуудал, тэнд хэн хэн ямар хор найруулж, тvvнийг нь ямар нөхдvvд талархан дэмжиж, улайм цайм эрх ашгийн хуйвалдаан өрнөж, өөрсдийнх нь цагаандаа гарсан хулгай луйвар, авлига, албан тушаалын гэмт хэргийг өнөөдөр чадан ядан хазаарлаж байгаа АТГ-ыг хэрхэн нухчин дарах гэж байгаа тухай мэдээллийг чих тавин ажиглацгаав.
 
Хуралдаа алдаг оног суудаг Хууль зvйн байнгын хорооны гишvvдийг тэгтэл нь идэвхжvvлж, хоёр, гурав талцуулан маргалдуулсан асуудал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ганцаараа санаачилж, өргөн мэдvvлсэн Эрvvгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан юм. УИХ-ын гишvvн Н.Алтанхуяг яагаад ганцаараа ийм хуулийн төсөл санаачилж, өргөн барьж байгаа нь ч ихээхэн асуудалтай буюу шулуухан хэлэхэд улаан цагаандаа гарсан ашиг сонирхол явж байгаа нь vнэнээс хол зөрөхгvй. Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төслийн гол зорилго нь чиг vvрэг, хавтаст хэрэг, алба хаагч, харъяалах гэмт хэргийг нь АТГ, цагдаагийн байгууллагад өгч, татан буулгасан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулахад л оршиж байгаа. Энэ хуулийн төслийг Н.Алтанхуяг ганцаараа цээжээрээ хамгаалаад байгаа гэвэл тvvн шиг том эндvvрэл байхгvй. Өнөөдөр УИХ-аар яаравчлан хэлэлцvvлэхээр хvч тvрж байгаа энэ хуулийн төслийн ард "Увс”-ын фракц буюу Хууль зvйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишvvн Ц.Нямдорж нар ханхайгаад зогсож байгаа бол тэднийг балиашиглан алгаа хорстол ташиж суугаа З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, Л.Болд гээд нөхдvvд юуны учир АТГ-ыг хялайгаад байгааг ч ойлгож цөхөх юм байхгvй. 
Хууль зvйн сайд Д.Дорлигжав бол ерөөсөө л "Барын бамбарыг бага дээр нь” багалзуурдахаар Хууль зvйн сайд асан Х.Тэмvvжиний эхлvvлсэн шинэчлэл бvхнийг хайр найргvй хэмхчин, дэвсэлж яваа хvн. Тvvнд тэгэх томоохон шалтгаан ч байгаа. Харин Ц.Нямдоржийн тухайд ерөөсөө Монголын хууль, шvvхийн байгууллагад өөрийнх нь тогтоосон "төмөр хөшиг”-ийг хуу татаж салхи оруулах гэсэн Х.Тэмvvжинийг эхнээсээ л хялайж харсан учир ойлгомжтой. 
 
Тэгвэл хоёрдугаар эгнээнийхэн буюу даган баясагчдыг толгойлж байгаа З.Баянсэлэнгийн хувьд хэн ч мэдэхгvй гудамжинд явсан тvvнийг нэг л өдөр төрийн тvшээ болгож, ажил, амьдралыг нь vлгэрийн юм шиг өөрчилсөн Н.Энхбаяр даргынх нь хөлийг гозогнуулан барьж хорьсон АТГ-ыг газрын гаваар оруулж байж сая санаа нь амрах нь нэг ёсны өнөөдрийнх нь итгэхийн аргагvй амьдралыг цогцлоож өгсөн даргадаа барих ачийн хариу гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тvvнээс гадна ямар нэгэн тендерийн будлиантай холбоотойгоор өөрийг нь ч сонирхоод авсан байж болзошгvй. Тэгвэл Ц.Оюунгэрэл гишvvний хувьд хайрт дvv, "Инженер Бат”-ыг нь байсхийгээд л оролдож, барьж хорьж, эрх чөлөөнд нь халдаж байсан АТГ-тай нэгийгээ vзэхгvй бол яагаад ч тайван алхаж чадахгvй. За тэгээд эрх ашиг нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн Л.Болд, зөрчигдөж мэдэх Р.Гончигдорж гээд АТГ-ыг намнахыг хvсэгчдийн ихэнх нь эрх баригч АН-ынхан байгаа нь анхаарал татахгvй байхын аргагvй. 
Эрvvгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ганцаараа санаачилж өргөн мэдvvлсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрон бvжиглэж байсан ахлах зөвлөх Л.Гансvх, ЗГХЭГ-ын дэд дарга асан "хvргэн” Г.Дэнзэн, төрсөн охин А.Саранзаяа нарыг чухамдаа АТГ л "шар мах”-тай нь хатааж байсан буюу хатаасаар л байгаа. Хэдийгээр зарим нэг нь "Цэвэр агаар сан”-гаас мөнгө "хусаагvй” хэмээн гэм зэмгvйхэн мултарсан ч vлдсэн хэд нь "Нvvрс” хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг "тоншсон”, " Албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дvрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж vрэгдvvлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан vндэслэлээр буюу Монгол Улсын Эрvvгийн хуулийн 265 дугаар зvйлийн 265.2, 150 дугаар зvйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг” vйлдсэн нь тогтоогдоод байгаа. Тvvнээс гадна Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ хуулийн төслийг яаравчлан өргөн мэдvvлж, ихэвчлэн АН-ын харьяаны албан тушаалтнуудыг намнаад байгаа АТГ-ыг бушуухан дарж авах санаархлын ард 2016 оны сонгуульд нэр цэвэр орох гэсэн томоохон амбиц явж байгааг дурьдахгvй өнгөрч болохгvй. Өнөөдрийн байдлаар АТГ-т Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пvрэвдорж, УБТЗ-ын даргын vvрэг гvйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндорж нар шалгагдаад явж байгаа. Хэрэв өнөөдрийн УИХ-ын чуулганаар Н.Алтанхуягийн өргөн барьсан АТГ-аас Прокуророын дэргэдэх мөрдөн байцаах албыг салгах энэхvv хуулийн төсөл батлагдвал АТГ-ын харъяалан шалгадаг 10 гэмт хэргээс хээл хахууль өгөх, авах, зуучлах гэмт хэргийг vлдээж, vлдсэн долоог нь цагдаагийн байгууллагад өгөх болно. Товчхондоо АТГ-ын дарга, тэргvvн комиссар Н.Ганболдын дурьдсанчлан "АТГ цаашид ажиллах боломжгvй болж байгаа” хэрэг юм. 
 
Энэ хуулийн төслийг байдгаараа дэмжиж хоёр гараа хорстол алга ташиж байгаа этгээдvvд АТГ-ыг нухчин дарж, vгvй хийх гэсэн санаархлаа "Авлига, албан тушаал хоёр тусдаа ойлголт” хэмээн мэдэн будилж, тас мэлзэн чарлаад байгаа. Гэтэл өнөөдөр Монголын нийгэмд авлига авдаг, өгдөг, зуучилдаг этгээдvvд нь өөр хэн ч биш эрх мэдэл, албан тушаал, мэдээлэл сайтай УИХ, Засгийн газрын гишvvд, яам агентлагуудын хурган дарга нар л байгаа гэдгийг Монголын нийгэм хэнээр ч заалгахгvй хэлээд өгнө. Захын нэг Дорж, Дулмаа нар тендер будилуулж, зуучилж өгөөд хэдэн зуун саяар нь хахууль авчихдаг гэвэл тvvн шиг "Гонжийн жоо” байхгvй. "Цагаан зах”-тай хулгайч, луйварчин, хахуульчин, тендерчин гуай нарыг өнөөдөр чадан ядан хазаарлаж, Монголын нийгмийг авлига, хээл хахуулийн зунгааралдсан тороос салгаж цэвэрлэхээр унаж босон зvтгэж байгаа АТГ-ыг өөр хэн ч биш Монголын улстөрчид, олигархжсан хөрөнгөтнvvд л нухчин дарахаар өндөлзөж эхэллээ. Тэд бараг санасандаа хvрэх ч болов уу. 
 
Эцэст нь нэг зvйл сануулахад 2006 оны долоодугаар сарын 6-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулийн 15.3-т "Авлигатай тэмцэх газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Vндэсний аюулгvй байдлын зөвлөлийн зөвлөмжийг vндэслэн УИХ шийдвэрлэнэ” гэсэн байна. АТГ-ыг хэдхэн улстөрчийн хоолойгоор нь татсан явцуу эрх ашиг, хар толгойгоо хамгаалан авч vлдэх гэсэн аминчхан хуйвалдаанаар хvчгvйдvvлж, улмаар нухчин дарахыг Монголын нийгэм яагаад ч хvлээн зөвшөөрөх учиргvй. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler