|
Видео

Шинэ мэдээ

84 оюутан цагдаа ажиллаж эхэллээ

84 оюутан цагдаа ажиллаж эхэллээНийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг тусгасан байдаг. Энэ хүрээнд "Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийг энэ жил дахин үргэлжлүүлэхээр болсон.

Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилгоор сургалтад хамрагдсан нэр бүхий 84 оюутанг нийслэлийн нутаг дэвсгэрт "Оюутан цагдаа"-аар ажиллуулж эхэллээ. Оюутан цагдаа нар баяр наадмын өдрүүд болон жуулчдын зорчдог, төвлөрдөг, цэгүүдтэй уялдуулан нийслэлийн зургаан дүүргийн 36 чиглэлд ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler