| |
Зохистой хооллолт шинжлэх ухааны хэлээр
Хүний урт наслалтад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь хоолны дэглэм байдаг. Монголчуудын нас баралтын шалтгаан болсон өвчлөлийн дийлэнх нь мөн адил буруу хооллолтоос үүдэлтэй хоол боловсруулах болон зүрх судасны өвчнүүд байна. Зүй зохистой хооллох эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарах асуудал боловч мэргэжлийн байгууллагаас судалгаа шинжилгээний үндэслэл бүхий зөвлөмж гаргах нь чухал шаардлагатай байдаг. Харин манайд ийм төрлийн материал хангалттай байдаггүй. Гучин нас дөхөөд ирэхээр манай эрчүүд гүзээ сууж, цээж хорсдог, ходоод муутай болох, хүүхнүүд жин нэмж цөс, нойр булчирхай нь өвдөж эхэлдэг. Яваандаа ходоодны шархлаа, хорт хавдар, элэгний хатуурал, цусны даралт ихсэх, судас хатуурах гэх мэтийн өвчнөөр олон хүн өвчилж эхэлдэг. Эдгээрийг ихэнх хүмүүс ойлгодог, мэддэг боловч нөгөө л хайхрамжгүй монгол зангаараа зохистой хооллолтоос татгалзаж явсаар нэг л өдөр эдгэршгүй хүнд өвчин олсон байдаг.
Хэдэн зуун жилийн өмнөх шиг өдөржин мал дагаж, хөдөө хөхөрч гадаа гандаж, байгаль цаг ууртай шууд харьцаж амьдардаг хэвшил аль хэдийн өөрчлөгдөж паартай байшинд сууж суурьшмал амьдралд шилжээд хэдэн үеийг өнгөрөөж байхад монгол улс эрс тэс, хүйтэн уур амьсгалтай орон учир мах, өөх тос голлосон хоол идэх ёстой ойлголт гэдэг ойлголт аль хэдийн хуучирчээ. Халуун дулаан газрын хүмүүс шиг үргэлж будаа, загас идээд байдаггүй юмаа гэхэд өдөр бүр идэх хоолныхоо илчлэгийг ойролцоогоор тооцчихдог, ногоо, махныхаа харьцааг тохируулаад сурчихвал эрүүл амьдарч, урт наслахад хэн бүхэнд хэрэгтэй юм. Ингээд япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн халамжын яам, Хөдөө аж ахуй, ой загас агнуурын яамтай хамтран 2-3 жил тутамд шинэчлэн гаргадаг Зохистой хооллолтын зөвлөмж (食事バランスガイド)-ийг орчуулан хүргэж байна.
Энд sv- нэг хүний нэг удаа хэрэглэх хоолны төрлийн нэгж |
Энд х.б - өдрийн турш суугаа ажил хийдэг буюу хөдөлгөөн багатай хүн, е - өдрийн турш суугаа ажил хийдэг боловч алхах гэх мэт хөнгөн дасгал хөдөлгөөн долоо хоногт 5 цагаас багагүй хийдэг хүн. |
a. Офисийн ажилтай эрэгтэй, 2400 ккал
0 |
Буудайн төрөл |
Хүнсний ногоо |
Махан төрөл |
Сүү, сүүн бүтээгдэхүүн |
Жимс |
Өглөө |
2 |
1 |
2 |
0 |
1 |
Өдөр |
2 |
2 |
3 |
1 |
0 |
Үдээс хойш |
1 |
0 |
0 |
0 |
00 |
Орой |
2 |
3 |
1 |
1 |
1 |
Нийт |
7 |
6 |
5 |
2 |
2 |
б. Офисийн ажилтай 20 орчим насны эмэгтэй, 2000 ккал
0 |
Буудайн төрөл |
Хүнсний ногоо |
Махан төрөл |
Сүү, сүүн бүтээгдэхүүн |
Жимс |
Өглөө |
1 |
1 |
1 |
1 |
0 |
Өдөр |
2 |
2 |
0 |
1 |
1 |
Орой |
2 |
3 |
3 |
0 |
1 |
Нийт |
5 |
6 |
4 |
2 |
2 |
Америк , герман пирамидтай харьцуулж үзэхэд хоолны орц хэмжээ харьцангуй бага байгаа боловч адилхан ази хүмүүсийн бие махбод ижил төстэй байж болох, мөн бага иддэг япончууд их иддэг америкчүүдээс илүү урт насладгийг тооцож үзсэн ч энэхүү зөвлөмжийг монгол хүн хэрэглэхэд илүү тохиромжтой юм. Зөвлөмжид дурдагдса загас, далайн ургамлын төрлийн бүтээгдэхүүнүүд олдохгүй бол бусад материалуудаар орлуулан хэрэглэх боломжтой. Цаашид монгол хүний онцлогт тохируулан монгол эрдэмтэн мэргэд өөрсдийн пирамидаа удахгүй босгоно гэдэгт найдаж байна.