| |
Видео
Шинэ мэдээ
Н.Алтанхуягийг ТЕГ-аас шалгаж эхэллээ
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг ТЕГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Чухам ямар шалтгаанаар шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан нь олны анхаарлын төвд ороод буй. Мөн ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан Н.Алтанхуяг гишүүний эзэмшил газарт АТГ-аас нэгжлэг хийхийг завдсан. Энэ мэтчилэн түүний эргэн тойрон дахь дуулиан тасрахгүй байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Харин Г.Дэнзэнгийн хувьд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Түүнийг яллагдагчаар татан хорих хугацааг хоёр сараар сунгасан байдаг.