| |
Видео
Шинэ мэдээ
Хогны ногоон уут дахиад битгий хог болоосой
Хэл ам, хэрүүл маргаан ихтэй хогны ногоон уутыг ирэх ёсдүгээр сарын 1-нээс тарааж эхлэх гэнэ.
Ингэхдээ талоноор тараана.
Өмнөх хогны уут айл бүрт хүрч чадахгүй байна гэж үзэн талоноор тараах ажлыг шинээр эхлүүлэх гэж байгаа нь энэ юм.
Айл өрх бүрт хүргэхийн тулд хэсгийн ахлагчаар дамжуулан аль нэг супер маркет болон нэг цэгийн үйлчилгээний төв, ус түгээх цэгүүдээр тараах аж.
Өнгөрсөн жил хогны ногоон уутанд гурван тэрбум төгрөгийг зарцуулсан.