|
Видео

Шинэ мэдээ

Том Хэнксийн хүүг эрэн сурвалжилж байна

Их Британийн цагдаагийн газраас Холливудын нэрт жүжигчин Том Хэнксийн хүү Честер Хэнксийг эрэн сурвалжилж байгаа талаар "Daily mail”-д мэдээллэжээ. Эдүгээ 24 настай рэпер залуу хар тамхинд толгойгоо мэдүүлсэн гэгддэг бөгөөд Лондон хотын нэгэн зочид буудлын өрөөг сүйтгэсэн хэмээн буруутгаж буй юм байна.

Хэрэг явдал Лондон хотын "Gatwick Airport” нисэх онгоцны буудлаас холгүй орших зочид буудалд болжээ. Честер Хэнкс тэнд буудаллаж байхдаа тавилгыг нь эвдэлж, хавтгай зурагтыг нь хага цохисон байна.

 

Цагдаагийн газрын ажилтан Сассексийн өгүүлснээр, тус зочид буудал 1200 фунт стерлингийн хохирол амсчээ. Уг өрөөнд Честер Британийн нэгэн жүжигчин залуу болон гурван хүүхэнтэй наргисан байна. Залуус охидод хар тамхиа хэрэглэхийг санал болгосон нь тодорхой болжээ.


Честер 16 настайгаасаа хойш хар тамхи, мансууруулах бодист донтох өвчинтэйгээ тэмцэж ирсэн байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард тэрээр нөхөн сэргээх эмчилгээг 50 хоног турш хийлгэжээ. Честер Хэнкс Холливудын од Том Хэнксийн дөрвөн хүүхдийн нэг аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler