| |
БААТАР Э.БАТ-VVЛ “ЗАХИРАМЖ” НЭРЭЭР ГАЗРЫН ЛУЙВАР ХИЙЖ БАЙНА
Иргэдийн
эрvvл, аюулгvй орчинд амьдрах нєхцєлийг бvрдvvлэх, Улаанбаатар хотын
замын хєдєлгєєний хэт ачааллыг бууруулах, хотын єнгє vзэмжийг сайжруулах
зорилгоор нийслэлийн хэд хэдэн байршилд хvvхдийн тоглоомын талбай, иж
бvрэн тохижилт бvхий автомашины газар доорх зогсоолыг барихаар тєлєвлєж
байгаа талаарх мэдээлэл єнгєрсєн онд гарч байсан. Тэгвэл Хотын дарга
Э.Бат-Vvлийн амьдралд нийцэхгvй шийдвэр олны дургvйцлийг сvvлийн vед
улам ихээр хvргэх боллоо. Тэрбээр анх Нийслэлийн Захирагч болж байхдаа
чихэнд чимэгтэй олон сайхан vг хэлж олны анхаарлыг єєр дээрээ тєвлєрvvлж
"онц” гэсэн vнэлгээ авч байсан нэгэн.
Тэгвэл мань дарга єнгєрсєн оноос эхэлж хэлсэн ярьснаасаа буцаж ард
иргэдээрээ даажигнаж буйг тvvний амьдралд нийцээгvй шийдвэрийн золиосонд
гудамжинд хоног тєєрvvлэхэд хvрээд байгаа олон иргэдийн єнєєгийн байдал
гэрчилж байна. Мэдээж єнєєдєр айл, айл хэсч хоног тєєрvvлж буй хvмvvс
нь гэр хорооллын дахин тєлєвлєлт нэрийдлээр газраа "алдсан” иргэд. Бид
энэ удаад Хотын мээрийн гаргасан нэгэн хачирхалтай захирамжийн талаар
энд єгvvлэх гэж байна.
Тодруулбал, Э.Бат-Vvл дарга захирамж нэрээр нийтийн эзэмшлийн талбайг луйвардан 4000 мянга гаруй оршин суугчдын эрхийг ноцтойгоор зєрчєєд байна. Тодруулбал, Сонгинохайрхан дvvргийн 15 дугаар хорооны нэгдvгээр хорооллын 19, 20 дугаар байрны дунд байрлах хvvхдийн тоглоомын талбай болон иргэдийн цэцэрлэгт талбайг НЗД-ын 2014 оны А/322 тоот захирамжаар Нийслэлийн захирагчийн ажлын албанд шилжvvлэн авчээ. Vндсэндээ энэхvv захирамж нь нийслэлд ганцхан vлдсэн хvvхдийн тоглоомын том хэмжээний талбайг луйвардаж авахаар зэхсэн нь энэ аж. Хотын даргын гаргасан захирамжийг харахад тэрбээр нийтийн эзэмшлийн талбайг ажлын алба руугаа албаны маягаар шилжvvлж, дараа нь хувийн компаниудад ямар ч vнэ тєлбєргvй єгч байгаа дvр зураг харагдаж байна. Товчхондоо, маш цэвэрхэн аргаар газрын луйварыг хийдэг болжээ гэсэн vг. Ингээд болсон явдлыг сийрvvлбэл, уржигдар шєнийн 01-02 цагийн vед бєх байрын 30-иад залуус дээрх байрны хvvхдийн тоглоомын талбайд хашаа хатгахаар машин техник хэрэгслээ оруулж, иргэдтэй багагvй зєрчилдєєн vvсгэсэн байна. Энэ талаар 19 дvгээр байрны оршин суугч Б.Баярбямбаас тодорхой зvйлийг тодруулсан юм.
Б.Баярбямба: Хотын дарга газрын луйварт гаршиж байна
Тэрбээр "Хотын даргын гаргасан тушаал шийдвэрvvд амьдрал дээр хэрэгжихгvй байна. Єєрєєр хэлбэл, Э.Бат-Vvл дарга тєсєл нэрийн доор захирамж гаргаж улайм цайм газрын луйвар хийж байна. Тухайлбал, тэрбээр єнгєрсєн онд захирамж гаргаж нийслэлд байдаг ганц том хvvхдийн тоглоомын талбайг луйвардан авч бусдад vнэ тєлбєргvй єгєх гээд байгаа vйл явдал одоо єрнєж буй юм. Уг нь Э.Бат-Vvлийг "Иргэдээсээ асууж байж асуудлыг шийднэ. Иргэдийн оролцоо санал шийдвэргvйгээр ямар ч ажил урагшаа явахгvй” гэж хэлж байсныг Монголын ард тvмэн бvгд мэднэ шvv дээ. Гэтэл тvvний хэлсэн энэхvv vг нь амьдрал дээрээ биеллээ олох нь бvv хэл, цэвэрхэн аргаар иргэдийнхээ эрvvл ая тухтай амьдрах орчныг луйвардан авч байна.
Тvvний хэрэгжvvлж буй тєсєл нь зvгээр л мєнгєтэй, эрх мэдэлтэй
хvмvvсийн талд vйлчилж буй тєсєл гэдэг нь харагдаж буй юм. Тухайлбал, та
бvхэн тvvний гаргасан захирамж болон бусад тушаал шийдвэрийг нь
хараарай. Манай 19, 20 дугаар байрны хvvхдийн тоглоомын талбайд тэрбээр
97 машины авто зогсоолыг газар доогуур барих юм гэсэн. Гэтэл vнэн
хэрэгтээ тvvний захирамж гаргасан газар нь 8000 м2 талбайтай асар том
хэмжээний газар байгаа. Тэгэхээр энэ 97 автомашины газар биш 250-иад
машины зогсоол болж байгаа юм. Яг vнэндээ тус газарт 4000 мянга гаруй
оршин суугч амьдардаг. Энэ гараж баригдлаа гэхэд vр хvvхэд маань хаана
тоглох вэ, хєгшид маань хаана нарлах вэ гэх мэт олон асуудал гарч ирнэ.
Єєрєєр хэлбэл, саяхан дуулиан дэгдээгээд байсан 16 дугаар байрны vйл
явдал бидэн дээр давтагдах гээд байгаа юм.
Энэ нь юу гэсэн vг вэ гэхээр газрыг доош нь гvн ухаад эхэлвэл тав,
зургаан байранд доргилт єгч байшин нурах аюулд орно шvv дээ. Бид энэ
бvхнээс vнэхээр айж байна. Хэрвээ Э.Бат-Vvл дарга захирамжаа гаргахаасаа
ємнє єєрийнх нь хэлсэнчлэн иргэдээс асуусан бол бид зєвшєєрєхгvй гэсэн
хариулт єгєх байлаа. Гэтэл тэрбээр иргэдийн нэрийг барин худал санал
асуулга явуулж энэхvv А/322 тоот захирамжаа гаргасан байна. Яг vнэндээ
Э.Бат-Vvл дарга "Та гаражтай болмоор байна уу” гэсэн судалгаа
явуулчихаад vvнийгээ санал авсан болгочихоод байгаа юм. Ямартай ч бид
энэхvv хvvхдийн тоглоомын талбай дээр ямар ч авто зогсоол, барилга
байшин бариулахгvй. Тэр єєрєє л ард иргэд, оршин суугчдынхаа саналыг авч
байж ажил хэрэг болгоно гэж хэлсэн шvv дээ. Гэтэл хэлсэн ярьснаасаа
буцаж ийнхvv увайгvй аашилж газрын луйвар хийж байгаа нь хуульд
нийцэхгvй байна. Бид энэ асуудлаар холбогдох албаны бvхий л хvмvvст нь
хандах болно” гэв.
Юутай ч оршин суугчид Хотын даргын энэхvv хууль бус захирамжийг эсэргvvцэж хvvхдийн тоглоомын талбайд авто зогсоол бариулахгvй гэдгээ мэдэгдлээ. Тvvнчлэн Засаг дарга Э.Бат-Vvлийн энэхvv захирамжийн дагуу дээрх 19, 20 дугаар байрны хvvхдийн талбайн газрыг иргэн Є.Галцог гэх хvн авсан байгаа юм. Тэгэхээр ямар ч vнэ тєлбєргvй авсан дээрх газарт иргэн Є.Галцог 97 автомашины зогсоол барих нь юу л бол гэж оршин суугчид хардаж байна. Ямартай ч Хотын даргын гаргасан А/322 дугаар захирамж єнгєрсєн оны дєрєвдvгээр сарын 23-ны єдєр гарч хvчин тєгєлдєр болжээ.
Захирамжид дурьдсанаар "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж тvvний удирдлагын тухай хуулийн 29 дvгээр зvйлийн 29.2, Газрын
тухай хуулийн 21 дvгээр зvйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зvйлийн 33.1.1
дэх заалтыг тус тус vндэслэн Захирамжлах нь:
1. Хvvхдийн тоглоомын талбай, иж бvрэн тохижилт бvхий автомашины газар доорхи зогсоолын байршилыг хавсралтаар баталсугай.
2. Хавсралтаар баталсан 7 ширхэг байршилд хамаарах газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшvvлэх эрх олгосугай.
3. Газар эзэмших эрх олгогдсон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын
албатай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж
гэрчилгээ олгох, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн
ємчийн харилцааны газрын дарга Ш.Тємєрбаатарт даалгасугай” гэжээ.
Ийнхvv Хотын дарга зєвшєєрєлгvй гаражуудаа буулгахын оронд хvvхдийн
тоглоомын талбайг тєрийн захирамж нэрийн доор ингэж устгаж vгvй болгож
байгаа нь амьдралд нийцэхэд арай л бэрх болоод байна. Энэ мэт дvр
зургийг бид єглєє бvр хvлцэнгvйгээр харж чимээгvй явсаар нэг л мэдэхэд
гишгэх газаргvй, амьдрах орчингvй болох нь ээ. "Найрсаг Улаанбаатарт
тавтай морил” хэмээн уриад байгаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл
иргэдийнхээ эсрэг чиглэсэн захирамж, тушаал шийдвэр гаргаад байгаа нь
тvvнийг хэн бэ гэдгийг таниулж буй хэрэг. Єнгєрсєн хугацаанд АН-ын
нєхдvvд МАН-ыг газрын наймаачин хэмээн цоллодог байсан ч тэд иргэдийн
газрыг ингэж булааж авдаггvй байсан санагдах юм. Тэгвэл єнєєдєр харин ч
эсрэгээрээ Хотын дарга Э.Бат-Vvл газрын луйварчин болж дахин тєлєвлєлт
хийнэ, сайхан автомашины зогсоолтой болгож єгнє хэмээн "найрч”, иргэдийн
газрыг булааж, босгосон зvйлийг нь устган, хэн нэгэн эрх мэдэлтэнд
сохор улаан зоосны ч vнэгvй єгч байна. Яг vнэндээ МАН-ыг тєр барих
хугацаанд Хотын дарга нь тушаал шийдвэр, захирамж гаргаж газрын луйвар
хийж байгаагvй. Гэтэл єнєєдєр нийтийн эзэмшлийн газар, сургуулийн
хєлбємбєгийн талбай, цэцэрлэгийн тоглоомын талбай, орон сууцны
хvvхдийн тоглоомын талбай гээд бvгд л улаан нvдтэнvvдийн олз боллоо.
Хотын дарга ч энэ бvхэнд гар бие оролцож, хачирхалтай захирамж гаргасан
нь оршин суугчдын эгдvvг хvргээд зогсохгvй багахан хэмжээний мєргєлдєєн
гаргах хэмжээнд хvрчихээд байна. Эцэст нь хэлэхэд, Хотын дарга аа,
иргэдийнхээ саналыг сонсоогvй таны шийдвэрийг иргэд эсэргvvцэж байна.
Эх сурвалж: