|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Солонгос эмч нар үнэгүй оношлогоо хийнэ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв болон Солонгос Улсын Hallym их сургуулийн "Hangang Sacred Heart Hospital” эмнэлэг нь өнгөрсөн оны 11 дүгээр сард хамтран ажиллах гэрээгээ сунгажээ.

 

Энэ гэрээний дагуу Солонгосын эмнэлгийн Түлэнхий Пластик мэс заслын тасгийн эрхлэгч Lee Jong Wook, түлэнхийн тасгийн эмч Cho Yong Suk нар Улаанбаатарт ирж, энэ сарын 16-нд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төийн Түлэгдэл нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллана. Тэд түлэнхийн дараах сорви, үлдэцтэй өвчтөнүүдэд үнэгүй үзлэг, оношлогоо хийж зөвөлгөө өгнө.

 

Үзлэгийн бүртгэл ГССҮТ-ийн 1 давхарт Түлэгдэл нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч нарын өрөөнд явагдаж байна. Үзэх хүний тоо хязгаартай бөгөөд өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler