| |
16-39 насныхныг вакцинжуулна
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдвар болон улаанбурхан өвчний дэгдэлт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-д нийт улаанбурхан өвчний сэжигтэй 28751 хүн хандсанаас 7080 нь хэвтэн эмчлэгдэж, 6366 нь эдгэрсэн. Цаашид 16-39 насны хүүхэд, залуучуудыг вакцинаар нэмэлт дархлаажуулах арга хэмжээг орон даяар зохион байгуулах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулах, өвчний голомттой их, дээд сургууль, дотуур байранд эмч ажиллуулан, өвчилсөн оюутнуудыг тусгаарлах, голомтын дархлаажуулалт хийх арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.
Коронавируст халдвар нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Өргөтгөсөн хуралдаанаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар хэлэлцэж байгаа болон бусад асуудлаар саналаа хэлж, холбогдох сайдуудаас тодорхой асуудлаар хариулт авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.