|
Видео

Шинэ мэдээ

Улаанбурхан өвчинөөр өвчлөгсөд 95-д хүрлээ

Улаанбурхан өвчинөөр өвчлөгсөд 95-д хүрлээМанай улс улаанбурхан буюу кор өвчнөөс ангижирсан орны тоонд орж, ДЭМБ-аас гэрчилгээ авч байсан цаг одоогоос 14 жилийн өмнө тохиож байсан юм. Тэгвэл уг өвчин саяхнаас эргэн бүртгэгдэж эхэлсэн эгэсн муу мэдээ олныг түгшээгээд байгаа юм. Харамсалтай нь 14 жилийн өмнө устсан улаанбурхан өвчин эргэн ирээд байна. Өнөөдөр улаанбурхан өвчний халдвар тээгч 95 болтлоо өсөөд байна.


Устсан гэгдэж байсан улаанбурхан өвчний анхны тохиолдол энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр бүртгэгджээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний 95 нь уг өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Өвчлөөд буй хүмүүсийн 22 нь 19-39 настай насанд хүрэгчид бөгөөд тэдний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд ч багтаж байгаа аж.

Улаанбурхан өвчин бүрэн устсан хэмээн батламжилсан Австрали, Өмнөд Солонгос, Макао зэрэг улсад өнгөрсөн оны 7-8 дугаар сард бүртгэгдсэн нь бусад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирж байгаатай холбоотой гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler