| |
Видео
Шинэ мэдээ
Живсэн хөлөг онгоцны зорчигчдыг эрэх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна
БЭЭЖИН. /ВВС/. Хятадын Хөх мөрөнд живсэн хөлөг онгоцны зорчигчдын олонх нь сураггүй хэвээр байна. Шумбагчид урьд шөнөжингөө эрлийн ажиллагааг үргэлжлүүлжээ.
Зорчигч, хөлгийн багийн гишүүд нийлсэн 456 хүн тээвэрлэж явсан хөлөг онгоц даваа гарагийн шөнө Хөх мөрний Хубэй мужид харьяалагдах хэсэгт живсэн юм. Хөлөг онгоц Наньжин хотоос Чунци хотын чиглэлд явж байсан билээ.
Одоогоор 14 хүнийг авраад байгаа бол долоон хүн амь эрсэдсэн нь тогтоогтдоод байна. Олон зорчигч хөлөг онгоцны дотор гарах гарцгүй болж гацсан байж болзошгүй гэж албаны хүмүүс эмээж байна.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян мягмар гарагийн үдээс хойш ослын газарт очжээ.
Цаг уурчдын мэдэгдсэнээр, хөлөг онгоц живэх үед ослын газарт 15-20 минут хар салхи үүссэн аж.
Осол болохын өмнө хөлөг онгоц чиглэлээ өөрчилсөн гэсэн мэдээлэл байна. Аюулгүй байдал хариуцсан албаны хүмүүс ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгаж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг