| |
Хэрцгийгээр тамлагдсан хүүгийн бичлэг цацагдав
BBC агентлагийн сурвалжлагч 14 настай сири хүүтэй ярилцлага хийснээ дэлхий нийтэд цацсан нь шуугиан дэгдээж байна. 14 настай, Ахмед хүүг "Исламын улс" бүлэглэлийн дайчид хоёр өдрийн турш тамлан байцаажээ. Энэ явдлыг дүрс бичлэгээр баталгаажуулсан бөгөөд хүүг тамлаж байх үед хөндлөнгийн нэг этгээд гар утсаар бичлэг хийж байсан аж.
Тэд хүүг Сирийн хойд нутгийн Ракка хотод Исламын улс бүлэглэлийн харъяаны нэгэн байшинд тэсрэх бөмбөг байрлуулсан хэмээн буруутгасан байна. Ингэхдээ Ахмед хүүг гараас нь олсоор уяж таазнаас дүүжлээд, хоёр багтай яргачин ташуурдаж, цусыг нь гартал ташуураар зодохын зэрэгцээ цахилгаанаар цохиулж, ухаангүй болуут нь шүүхийн шийдвэр уншчээ.
Ахмедад буудан алах ял оноосон бөгөөд ялыг гүйцэтгэхээр тав хоногийн дараа шоронгоос гаргаж нүдийг нь боон ял гүйцэтгэгч хүмүүст хүргэж өгчээ. Бурхны авралаар цаазын ял гүйцэтгэх байсан этгээд тамлуулж, үхэж байгаа Ахмед хүүг өрөвдөж, тамлуулж байх үед суртал ухуулгын зорилгоор хийгдсэн бичлэгийг өгч зугтаалгажээ.