|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Бичлэг: АТГ-аас Г.Дэнзэнгийн гэрийг нэгжиж баривчилжээ

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн Засгийн газрын үед "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тендэр авсан тухай мэдээлэл бий. Тэрээр ажлаа өгснөөс хойш гадаадад амьдарч байсан юм. Түүнийг энэ асуудлаар АТГ-аас шалгах гэсэн боловч оргон зайлсан гэх мэдээлэл нэг хэсэгтээ тархаж байсан билээ. Г.Дэнзэн үүнийг үгүйсгэж Германд сурч байгаа талаараа захидал илгээж байсан. Удахгүй Монголд очно гэдгээ бичсэн байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө тэрээр Монголд ирсэн байна. Гэвч түүнийг өчигдөр АТГ-аас саатуулан байцааж эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler