| |
Видео
Шинэ мэдээ
Төрийн ордонд гарсан хулгайн хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна
Загийн газрын ордноос юм юм сонсогдох боллоо. Өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын хуралдааны танхимд гал гарч нэлээдгүй хохирол үүссэн. Одоогийн байдлаар галыг цахилгааны утаснаас болсон гэж тайлбарлаад буй бөгөөд галын дүгнэлт хараахан гараагүй байгаа юм. Тэгвэл ордонтой холбоотой дахин нэг таагүй мэдээлэл чих дэлсэх боллоо. Тодруулбал төрийн ордон дахь хэвлэх цехийн өрөөнөөс зөөврийн компьютер алдагдаж уг хэргийнх нь мөрөөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Төрийн ордон бол тусгай хамгаалалт бүхий онцгой хэсэг юм.