|
Видео

Шинэ мэдээ

НОБГ: Галын шалтгаан тодорхойгүй байна

Төрийн ордонд гал гарч байгаа талаар манай сайт шуурхай мэдээлсэн. Гал Засгийн газрын хуралдааны танхимын цахилгаан утаснаас гарч, улмаар 3, 4 дүгээр давхарт орсон байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр Засгийн газрын хуралдааны танхим бүхэлдээ шатсан гэнэ. Улмаар УИХ-ын дарга З.Энхболдын өрөө рүү оржээ. Галын голомтод НОБГ болон цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Харин ордны ажилчдыг болон УИХ-ын гишүүдийг гаргаад байгаа аж.

Галын талаар НОБГ-аас тодруулахад "Төрийн ордонд гал гарч байна гэх дуудлагаар Гал унтраах 10-р ангийн  бүрэлдэхүүн ажиллаж байна. Манай байгууллагад анх Төрийн ордоны хоёр давхрын өрөөнд юм шатаж байна гэх дуудлага ирсэн. Одоогоор галыг унтраахаар ажиллаж байна. Галын шалтгаан тодорхойгүй байна” гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler