
Өнгөрсөн пүрэв гарагт ёслол хүндэтгэлийн "Оюу”
танхимд Ерөнхий захиргааны бүтэээмжийн үйл ажиллагааны нээлт болов.
Ерөнхий захиргааны бүтээмжийн хөдөлгөөний дарга, Ерөнхий захирлын
Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу энэхүү үйл ажиллагааг
нээж үг хэлэхдээ "Бидэнд 36 жил хуримтлуулсан мэдлэг туршлага бий.
Гагцхүү энэ нөөцийг зөв ашиглах эргэлтэнд оруулах асуудал чухал юм.
Өнөөдөр бид бүтээмжийн үйл ажиллагаанд нэгдсэнээр компанийн хэмжээнд
Санаачилгатай манлайллыг бий болгоно” гэв. Нээлтийн үеэр үйлдвэрлэлийн
цех, нэгжийн хамт олны бүтээмж нэвтрүүлсэн арга туршлагыг харуулсан
баримтат кино үзүүлж, Ерөнхий захиргаанаас Тамгын хэлтсийн орлогч дарга
О.Отгонбаяр бүтээмжийн үйл ажиллагаанд манлайлан оролцож, эхний шатыг
амжилттай алхсан хамт олныхоо туршлагаас хуваалцав. Энэ оноос бүтээмжийн
хөдөлгөөнийг бүх хэлтэс, нэгжид түгээхээр Ерөнхий захиргааны бүтээмжийн
зөвлөл ийнхүү 5 сайн үйлс, сайн саналын систем, бүтээмж чанарын
дугуйлан хариуцсан багуудтай "Өөрөөр сэтгэж өөдөө тэмүүлцгээе”
уриатайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.