Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Япон
элчингийн урд талын 0.26 км авто замыг засах ажил 2014 оны 7 сарын 24-нд
эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос
улсын элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг 2014 оны 08 дугаар сарын 01-ны 23 цагаас 2014 оны 08
дугаар сарын 04-ний 6 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, 260м газарт
асфальтбетон хучилтын ажил хийхээр төлөвлөөд байна.