| |
Видео
Шинэ мэдээ
Цахим газар өмчлөл буюу Лу.Болдын луйврын хуулийн өдрүүд эхэллээ
Цахим газар өмчлөлийг хэдэн сарын турш сурталчиллаж, зааварчиллаж
бэлтгэсний эцэст өчигдөр 2014 оны 8 дугаар сарын 1 өдөр эхлэв. Удалгүй
бүртгэлийн сайт гацав. Асаж унтраж байхад амжуулахад амар. Алдааг заах
шалтгаантай ч хариуцах эзэнгүй арга.
Түрүүлж бүртгүүлсэн нь хүссэн байршлаа сонгодог бол түгжрэл үүсч, ахин дахин сонгохсон. Тийм биш. Аль болох олон хүсэлтийг цуглуулаад 15 хоногийн дараа бүртгэл зогсож компьютер гэдэг "ухаант” машин аз нь шовойсон 14954 иргэнийг СУГАЛЖ 1524 га газарт газар өмчлүүлнэ гэнэ. Сонгуулийн хар машин шиг цэвэр ЛУЙВАР юм.
Чөлөөт зах зээлийн шилдэг арга буюу байнгын хиймэл эрэлт хэрэгцээ бий болгох технологи юм. Газар өмчлөхийг хүсэгчид улам олон болоход өмчлүүлэх газар нь үргэлж хүрэлцэхгүй байх болно. Гол нь ямар ч байсан бүртгүүлээд авья гэсэн нийгмийн сэтгэлзүйг хөөрөгдөн суулгана.
Эхний хэсэг азтан тодорч хэвлэл мэдээллээр шуугисны дараа бүртгүүлэгчид улам ихэснэ. Эрэлт хангалт зөрүүтэй байсаар бүртгүүлсэн олон зуун мянган иргэд газар өмчлөх сертификат буюу тасалбартай болцгооно. Тасалбарыг наймаалцах доминант эрхтэй ЗГ-ын Газрын корпораци гэгч одоо ажлаа эхлэнэ.
Тэдэнд Багахангай, Багануурт мэт газарт зарахад онцын ашиггүй өмчлөөд авчихсан газар сонин биш, харин хаана ч газар өмчилж болох ТАСАЛБАР чухал юм. Үнэд хүрэх бүх газрыг тэд 20 гаруй жилийн дотор хэдийнээ ХАВ ДАРЧИХСАН билээ. Бусад үнэд хүрэх хувийн газрыг албадан чөлөөлүүлэх хуулийн заалтыг ч боловсруулсан болно.
Ээлжит тархи угаалт хэвлэлээр явуулснаар ядарсан иргэд тасалбараа арилжаалж талхны мөнгөтэй болоход хамгийн чухал ирээдүйтэй үнэд хүрэх газрууд бүгд хэсэг боолихайн хувийн өмч болно. Тэгээд хуульчилж хувьчилсан газраа зарахад хэдэн арав зуун мянга дахин их ашиг олно. Тэрийг нь өндөр үнээр авах гадаадуудын хүлээсийг тайлах Газрын тухай хууль бас айсуй. Ердөө ийм л луйвар юм.
Үлгэрлэвэл, иргэд газар өмчлөөд зарж, барьцаалж эргэлтэнд оруулж амьдралаа өөд тат хэмээн тархи угааж 5 газар 5 "Готов” доржид газар өмчлүүлнэ, бүртгүүлээрэй гэнэ. 500 Готовдорж хүсэлтээ бүртгүүлчихнэ. Аз нь таарсан 5 Готовдорж цааш нь тархины зовлон болсон жаахан газартай болно. Үлдсэн 495 Готовдоржид дараа хэзээ ч газар өмчлөх эрхтэй өнгөт тасалбар тараачихна. Эхний азтай 5-аас элдэв юм бодож байхаар тасалбараа бас зарчихна. Энэ бүхнийг хямдхан хурааж аваад маш ашигтай бизнес оргилдоо хүрнэ. Үлгэр ердөө энэ. "Газар бол улсын үндэс” гэгч улам замхрана. Улсын тусгаар тогтнол улам эрсдэлд орно.
Газар өмчлөх цахим бүртгэлийн систем эхлээд 24 цагийн дараа 2014 оны 8 дугаар сарын 2 өдрийн 12:00 цагийн байдлаар доорхи 5 дүүргийн байршилд бүртгэж байна:
Хан Уул дүүргийн 19-р байршил
Өмчлүүлэх газрын тоо: 869 Энэхүү байршилд 9008 иргэн өргөдөл гаргасан байна.
Сонгинохайрхан дүүргийн 30-р байршил
Өмчлүүлэх газрын тоо: 4189
Энэхүү байршилд 11482 иргэн өргөдөл гаргасан байна.
Баянзүрх дүүргийн 6-р байршил
Өмчлүүлэх газрын тоо: 909 Энэхүү байршилд 12985 иргэн өргөдөл гаргасан байна.
Багануур дүүргийнг 48-р байршил
Өмчлүүлэх газрын тоо: 7504 Энэхүү байршилд 1960 иргэн өргөдөл гаргасан байна.
Багахангай дүүргийн 50-р байршил
Өмчлүүлэх газрын тоо: 1483
Энэхүү байршилд 994 иргэн өргөдөл гаргасан байна.
Зөвхөн 24 цагийн дараа 36429 газар өмчлөх хүсэлт бүртгэгдсэн байгаа бөгөөд 14954 хүсэлтийг л компьютер СУГАЛАХ бөгөөд үлдсэн 14 хоногт юу болох тодорхой. Ийм маягаар чөлөөт зах зээлийн хиймэл эрэлт хэрэгцээ үүсгэдэг баараггүй технологийг тэд хуульчиллан хэрэгжүүлж байгаа болно.
Лу.Болдын "Бодь” групп хууль зөрчиж авсан гэдэг эрхээрээ асар үнэтэй оруулж ирсэн "ухаант” машины ачаар 2012 оны сонгуульд АН гарч ирсэн тул хариу бариу буюу олноороо шийдвэл буруугүй бульхайгаа үргэлжлүүлж байгаа нь энэ.
Сонгуульд орохдоо Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар иргэдийн газар өмчлөлийн асуудлыг шийдэж өгнө хэмээн "Амьдрал газар дээр л өрнөдөг” гэдэг агуу демагоги эхлүүлсэн юм. Ингээд 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын 7 боолихай гишүүн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьснаар 2012 оны сонгуулийн хар машин шиг "ухаант” компьютерын СУГАЛААГААР газар өмчлөх ажил өрнөлөө.
ӨМЧ ХУВЬЧИЛЛЫН ӨНГӨТ ТАСАЛБАРЫН 2 ДАХЬ ДАВАЛГАА ЮМ.
Тэд 1990 оноос өмнөх улсын бүтээн байгуулалтыг луйвардчихсан, улсын байгалийн баялгийг лицензээр луйвардчихсан, одоо газар нутаг үлдсэн нь энэ. Хэрэв Газрын тухай хуулийн шинэчилсэн төсөл дээрээс нь батлагдвал бүр "ДАЛАЙЦТАЙ ЛУЙВАР” хийгдэх болно. Улсыг самраад дуусахад ардчилсан боолихай нарт ердөө 2 жил үлдлээ.
Эдний бульхай луйврыг мэдсээр, шүүмжилсээр, бичсээр он жил эргэлдсээр байна. Бичсээр л байх уу ... тэмцэж, таслан зогсоох юм уу, ухаант иргэд ээ?
(Бульхай гэдэг үгийн эх "боолихай” – уух, идэх, унтах, хурьцах, өмчлөх, хувьчлах голомтууд л тархинд идэвхжиж байдаг хүний төрлийг заасан эртний Монгол ухааны ангилал болно)
Эмч, уулчин Л.Баярсайхан