Монгол
Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл
дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул,
Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд
харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн
хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.