| |
Видео
Шинэ мэдээ
Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын сүүлээр бүртгэнэ
Жил бүрийн тавдугаар сарын эхээр БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэдэг. Харин энэ жилийн хувьд бүртгэлийн хугацаа хойшилсон бөгөөд БНСУ болон Монгол Улсын Хөдөлмөрийн яам хооронд байгуулах Хөдөлмөр
эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх санамж
бичгийг сунгах хүртэл түр хугацаагаар хойшилсон байгаа аж. Харин энэ
сарын сүүлээр Солонгос явах хүсэлтэй иргэдээс авах хэлний шалгалтад
бүртгэж эхэлнэ гэдгийг албаныхан хэлж байна.