|
Видео

Шинэ мэдээ

Элсэгчид эх хэлний шалгалт заавал өгнө

Элсэгчид эх хэлний шалгалт заавал өгнөЭлсэлтийн ерөнхий шалгалтын бvртгэл өчигдрөөс эхэллээ. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох бvх суралцагч Монгол хэл бичгийн шалгалт өгөх болсон ажээ. Энэ талаар өчигдөр холбогдох албаныхан мэдээлэл хийсэн.
 
Монгол улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолд энэ жилээс эхлэн Их дээд сургууль, коллежид элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бvртгvvлсэн шалгуулагч Монгол хэлний бичгийн шалгалт заавал өгнө гэж заасан байгаа. Тиймээс энэ дагуу шалгалтаа өгснөөр ЭЕШ-д орох эрх нь vvсэх ажээ. Гэхдээ энэ онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын бvртгэлийн дугаар, суудлын хуваарийг тухайн төгсч буй сургуулиараа дамжуулж авна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалтын хуваарийг Боловсорлын vнэлгээний төвөөс зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авах юм. Тvvнчлэн энэхvv шалгалтад хамрагдаад 400-гаас доош оноо авсан бол дахин шалгалт өгөх боломжтой.
 
Харин Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтын сэдэв нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээний чадварын тvвшинг тогтооход чиглэгдэнэ гэж мэргэжилтнvvд vзэж байгаа аж. Өчигдөр эхэлсэн Монгол хэл бичгийн шалгалтын бvртгэл ирэх гуравдугаар сарын 10-ны 18:00 цаг хvртэл vргэлжилнэ. Харин шалгалтыг гуравдугаар сарын 21-ний өдөр авах ба дахин шалгалтыг дөрөвдvгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл Монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас доош оноо авсан тохиолдолд дахин өгөх боломжтой гэсэн vг. Ийнхvv Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтыг өгснөөр их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны тvвшинг тогтоох, сайжруулах зорилготой гэж vзсэн ажээ.
 
Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгvй бол хураамжийг буцаан олгоно
 
Ингээд эхний даваа буюу Монгол хэл, бичгийн шалгалтаа өгч тэнцсэн шалгуулагчид 2015 оны ЭЕШ-ын журмын дагуу бvртгэл бусад шалгалтаа өгөх боломж бvрдэнэ. ЭЕШ-ын шалгуулагчдын бvртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар өчигдөр 09:00 цагт эхэлж, 2015 оны дөрөвдvгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Нэгэнт хангалттай цаг гаргасан учраас бvртгэлийн хугацаа, цагийг сунгахгvй ба нэмэлт бvртгэл хийхгvй гэнэ.
 
ЭЕШ-ын шалгалт бvр 5800 төгрөгийн хураамжтай бөгөөд батламж карт 700 төгрөг. Гэхдээ Монгол хэл бичгийн шалгалтад зориулж шалгуулагчдаас төлбөр авахгvй бөгөөд тэнцээгvй буюу 400-гаас доош оноо авсан бол нэгэнт ЭЕШ-д орох боломжгvй болсон гэж vзэн шалгуулагчдын бvртгэлийн хураамжийг гvйлгээ хийсэн дансанд эргvvлэн олгох юм.
 
Харин ЭЕШ-ын бvртгэлийн хугацаанд ямар нэгэн байдлаар бvртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70 хувийг эргvvлэн олгоно. Хэрвээ бvртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогvй тохиолдолд шалгалтын хураамжийг эргvvлэн олгохгvй, бусдад шилжvvлэн тооцохгvй гэж 2015 оны ЭЕШ-ын журамд заасан байна. Шалгуулагч нь англи, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зvй, монгол улсын тvvх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулна. Тvvнчлэн Монгол хэл бичиг болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гvйцэтгэх хугацаа 1 цаг 20 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзvй, монгол улсын тvvх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн хугацаа 80 минут байна.
 
Өглөөний сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler