| |
М.Зоригт VS Б.Жаргалсайхан
Буянгийн Жагаа "EAGLE" телевизд ярилцлага өгөхдөө сэтгүүлчийг мангасдаж, "гөлөгнүүд минь ална шүү" гэж телевизийн байранд танхайрсан бичлэг цахим хуудсаар шуугиан тариад байгаа билээ. Бүгд найрамдах намын даргад мангасдуулсан сэтгүүлч хэлэхдээ "Угтаа бол Б.Жаргалсайхантай үл ойлголцсон ч хэл амаа ололцоод салсан. Гомдол гаргаж бичлэг цацсан хүн нь би биш. Уг асуудлаар бичлэгийг гадагш нь түгээсэн хүнээс илүү ихийг асуу" гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл уг асуудлаар Б.Жаргалсайхан "Өдрийн сонин"-д тайлбар хийжээ.
Б.Жаргалсайханы телевизэд гаргасан зохисгүй авирыг олон нийтэд ил болгосон бичлэгийг цацсан хүн нь УИХ-ын гишүүн М.Зоригт байсан аж. Нэг ёсондоо хүмүүс хоорондын үл ойлголцсон асуудлыг УИХ-ын М.Зоригт олон нийтэд цацаж улс төржүүлсэн аж. Бүгд Найрамдах намын дарга үүнийг хувь хүний өс санаж явдгийн илрэл гэсэн байна.
Түүнчлэн М.Зоригт нь тус телевизийн хөрөнгө оруулагчдын нэг. Нөгөө "Голомт” банкны М.Зоригт шүү дээ. Сүхбаатар аймгаас нэр дэвшсэн. Сү.Батболдын аав нь Сүхбаатар аймгийнх. Тэд нэг нутгийнх. Би ярилцлага өгөх бүртээ Сү.Батболдыг шүүмжилж зэмлээд байгаа учир М.Зоригт өмөөрч миний нэх хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьж байгаа юм. Би тийм зүйлээс айдаг хүн мөн үү. Намайг шоронд хийж айлган биз. Чаддаг юм бол ирээд алчихгүй юу, тийм л мундаг юм бол. Түүнээс хүмүүс аль муудалцаж сайдахыг хэлдэг юм. Тэгэж байж ах, дүү болдог. Алдаж онож сайн, сайхан явдаг. Миний нэр хүндэд халдаж байгаа тэр хүний царай нь энэ” гэж ярьсан байна.
Мөн сэтгүүлчийн биед халдсан тэр өдрийн үйл явдлын талаар тэрбээр доорх тайлбарыг хийсэн байх юм.
Түүний хувьд "Ийгл” телевизийнхэн зочноор урьсан хүнээ уурлаж биш тайвнаар угтаж авах байсан гэж бодож байгаа аж. Цаашлаад тэрбээр 10 гаруй жил энэ телевизийн үйл ажиллагааг дэмжиж дуудсан цагт нь очиж ярилцлага өгдөг байснаа дурдсан байна. Мөн одоогийн залуус ахмад настнаа хүндэтгэж сурах хэрэгтэй. Гэхдээ уг хэрэг явдал болсны дараа сэтгүүлч залуугаас уучлал хүссэн. Эрчүүд зодолдож дотносож нөхөрлөх зүйл байдаг гэдгийг дурджээ.