| |
Скайтел Группын Д.Болор захирлын залууст өгөх ЗӨВЛӨГӨӨ
1. Манлайлагчид МЭДЭЭЛЛЭЭ бусадтай хуваалцдаг байх ёстой. Тэр хэрээрээ ХАРИУЦЛАГАА ч хуваалцах ёстой.
2. Бусдын даган дуурайх ҮЛГЭР ЖИШЭЭ бай. Манлайлагчид өөрсдөө биеэрээ үлгэр жишээ байх хэрэгтэй. Үглэснээс үлгэрлэ.
3. Хүн болгон ЛИДЕР болохгүй ч гэсэн БАГИЙН САЙН ГИШҮҮН байх ёстой.
4. Солонгосчууд Солонгос залуугийн стандарт гэж гаргасан байдаг. Жишээ нь Солонгос залуу цэрэгт явсан байх ёстой, боловсролын түвшинтэй байх ёстой, ийм бие бялдартай байх ёстой гэх мэт. Үүн шиг Монгол залуусын СТАНДАРТ бий болох ёстой. Тэгж байж зорилготой болно.
8. Яг өдийд, одооноос л ЭРҮҮЛ МЭНДдээ анхаар. Залуучууд хамгийн гол нь эрүүл байх ёстой. Мөнхийн ийм залуу, чийрэг, гоёоороо байхгүй. Тийм учраас одооноос эхэлж л дасгал сургуулилт хийж, спортоор хичээллэ. Ингэж зөв хэвшүүлж байж нас ахих тусам ЭРҮҮЛ МЭНДЭЭ, гоё сайхнаа хадгалж чадна.
9. СПОРТЛОГ бай. Өөрийнхөө төлөө өдөрт 20-30 минут зарцуул.
10. ХАНДЛАГА хамгийн чухал. Ажилд орох гэж буй хүмүүсийн хандлагыг би хамгийн их чухалчилдаг. Их сургууль төгсөнө гэдэг нь мэдээлэлтэй болно гэсэн үг. Харин мэдлэгтэй бус. Мэдлэгийг бол ажил дээр гарч, ажиллаж байж олж авдаг.