| |
Видео
Шинэ мэдээ
Ихэнх нутгаар цас орно
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж сэрүүснэ. Энэ сарын 5-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар 6, 7-нд нутгийн хойд хэсгээр 8-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр нойтон цас орох юм байна. Энэ сарын 5-нд салхи ихэнх нутгаар секундэд 12-14 метр, 6, 7-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.