|
Видео

Шинэ мэдээ

Нумын ордынхонд мөнхрөө цэцэг ээлтэй

Нумын ордынхонд ээлтэй цэцэг болох мөнхрөө цэцгийг энэ удаад танилцуулж байна. Мөнхрөө буюу сансевиерия нь агаар цэвэрлэдэг гэдгээрээ цэцэгчдийн дунд танил. Өмнөд Африкаас гаралтай энэхүү олон наст нь тасалгааны нөхцөл голохгүй ургаж чаддаг тэсвэртэй цэцэг юм. Энэхүү цэцгэнд иш гэж байхгүй. Хөрснөөс нь нарийхан шулуун навч ургадаг, ногоон шар өнгө хосолсон мөнхрөө цэцгийг солонгос, япончууд ургуулах дуртай байдаг байна. Учир нь энэхүү цэцэг нь эрүүл энхийг бэлгэддэг байна. Мөнхрөө агаар чийглэхдээ хамгийн сайн учир унтлагын болон зочны өрөөндөө байрлуулдаг байна. Усалгааг зөв хийвэл ургах нь хурдан цэцэг бөгөөд элс, хар шорооны холимогхөрсөнд ургадаг. 14 хоног бүр навчны тоосыгчийгтэй алчуураар арчиж байх ёстой. Анхлан цэцэг таригчдад урам өгөхөөр ч цэцэг гэж болно. Учир нь цэцэгчнээс маш бага арчилгаа шаардаж өөрөө аяндаа ургадаг байна. Мөн усгүй удаан амьд байх тал дээр тун тэсвэртэй цэцэг.

 

Гэхдээ навчны оройн хэсэгт ус хүргэж болохгүйг сайн анхаарах хэрэгтэй. Хөрсний өнгөн хэсэг 1.5 см орчим хатсаны дараа усалгааг хийнэ. Хөрсийг модон савхаар хатгаж хатсан хатаагүйг мэдэх боломжтой. Агаарын дулаанаас хамаарч долоо хоногт нэг юм уу хоёр удаа усална. Харин өвөл сардаа нэг удаа услахад тохиромжтой.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler