| |
MNBC кабелийн телевиз иргэдийг хохироож байна
Тус телевиз анх 36 сувагтай энэ төхөөрөмжөө 86 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэсэн боловч өнгөрсөн жилээс эхлэн 24 сувагтай болгон бууруулжээ. Үүнийг дагаад хэрэглэгчдээс авсан суурь хураамжаа бууруулаагүй гэнэ. Харин ч эсэргээрээ 7000 төгрөгийн сарын хураамж авдаг байсныг 8000 мянга болгон нэмэгдүүлсэн байна. Тодруулбал иргэд 36 суваг хүлээн авч үздэг байсан үеэсээ илүү мөнгө төлдөг болсон гэсэн үг юм. Ийм байтал дахин 12 сувгаар бууруулах болсон нь иргэдийг хохироох нөхцлийг бүрдүүлээд байгаа аж. Түүнчлэн MNBC кабелийн телевиз 100 сувагтай төхөөрөмж худалдаанд гаргасан билээ. 100 мянган төгрөгийн үнэтэй тус төхөөрөмжийг хуучин хэрэглэгчид худалдан авахдаа 86 мянган төгрөгөөр авсан төхөөрөмжөө 20 мянган төгрөгөөр бодож буцаан олгох шаардлага тавьжээ. Энэ тухай гомдлыг ч хэрэглэгчдийнх нь зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн гэнэ.