| |
Видео
Шинэ мэдээ
Ахмадууд “Монгол банк”-ны урд жагсана
Эдийн засгийн хямралаас үүдэн иргэд ихээр бухимдаж жагсаал цуглаан
зохион байгуулах болсон. Он гарсаар төв талбай нэлээд хөдөлгөөнтэй байж
өдөр бүр жагсаал болж байгаа билээ.
Тэгвэл энэхүү эсэргүүцлийн жагсаалын буухиаг тэтгэврийн өндөр хүүнд дарлуулсандаа бухимдсан ахмадууд үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардан ахмадууд өнөөдөр "Монгол банк”-ны урд жагсаал зохион байгуулах тухайгаа өчигдөр мэдэгдсэн юм.
Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг багасгаж, зээлийг уян хатан болгохын төлөө орон даяар "Шударга хүү” хөдөлгөөнийг өрнүүлээд эхэлжээ. Тэдний хэлж буйгаар зээлийн хүүг бууруулах бүрэн боломж бий гэнэ.
Манай улсын 218 мянган ахмад сард дунджаар 225 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Гэхдээ тэдний 90 хувь тэтгэврийн зээлтэй гэнэ. Тиймээс зээлийн хүүг 0.3-0.5 хувиар бууруулах саналыг УИХ-ын гишүүд, Монгол банк, Банкуудын холбоо, НДЕГ-т хүргүүлсэн байна.

Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn