|
Видео

Шинэ мэдээ

“Цэвэр агаар сан”-гийн хоёр дахь хэрэг шүүхэд шилжив

“Цэвэр агаар сан”-гийн хоёр дахь хэрэг шүүхэд шилжив"Цэвэр агаар сан”-гийн мөнгийг хувьдаа завшсан хэргээр тус сангийн захирал асан Н.Хvрэлсvх, Ерөнхий нягтлан бодогч М.Хулан тэргvvтэй 11 хvнд холбогдох хэргийн анхан шатны шvvх хурал өнгөрсөн оны хоёрдугаар сард Дvvргийн эрvvгийн хэргийн шvvхэд болж байсан.
 
Тодруулбал, тэднийг 10 орчим тэрбум төгрөг хувьдаа ашигласан, бусдад шилжvvлсэн хэргээр Эрvvгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 150.3 буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг завшсан гэх хэрэгт буруутган шалгаж, гэм буруутайг нь тогтоож 1-8 жилийн хорих ял ногдуулж улсад учруулсан хохирлыг нь төлvvлэх, тодорхой хэмжээний хөрөнгө хураах ял оноож байсан. Тэгвэл дээрх нэр бvхий хvмvvст холбогдох хэрэг хоёр дахь хэрэг нь шvvх рvv шилжээд байгаа аж.
 
Өөрөөр хэлбэл, тэдний хэрэг дутуу шалгагдаж, гэмт хэргийн нэг vйлдэл нь vлдээд байсан байна. Тэд нэгэн компанийн данс руу 30 гаруй сая төгрөг шил­жvvлсэн нь ийн­­хvv илэрсэн гэсэн vг. Тvvнчлэн "Тара” компанид 170 сая төгрөг шилжvvлсэн нь ч бас хууль бус vйлдэл болжээ. Учир нь эдгээр шил­­­­­­­жvvлгийн мөн­­гөн­­­өөс М.Хулан нар нь бэлнээр гар­­гуулан хувьдаа авч байжээ. Уг нь эл хэргийг АТГ-аас шалгаж яллах дvгнэлт vйлдэн прокурорт өгсөн боловч уг хэргийг хэрэгсэхгvй болгосныг нь ажлаа аваад удаагvй байгаа Ерөнхий прокурор сэргээн шал­­гаж шvvхэд шилжvvлэхээр болсон байна.
 
 Ямартай ч анхан шатны шvvхээс ял аваад байгаа Н.Хvрэлсvх нар нь давж заалдах шатны шvvхэд гомдол гаргахаар зэхэж буй аж. Хэрвээ давж заалдах шатны шvvх тэдний гомдлыг хvлээн авбал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж анхан шатны шvvхийн шийдвэрийг өөрчилж хэргийг нэгтгэн шалгах магадлал бий аж. Тvvнчлэн анхан шатны шvvхээс долоон жил­­­ийн ял сонсож жирийн дэглэмтэй хорих ангид эдлэж буй М.Хулангийн өмгөөлөгч Т.Мэндсайхан, Оюунбилэг болон төрсөн ах М.Цолмон нар М.Хуланд оногдуулсан ял хvндэдсэн. Хэдийгээр энэ хэргийг олон оролцогчтой бvлэг хэрэг гэж тооцон, хол­богдох эт­гээдvvдэд ял ногдуулсан боловч учирсан хохирлын ихэнх болох 4.2 тэрбум төгрөгийг М.Хулан­гаар төлvvлэх болсон нь алдаатай шийдвэр гэж vзэж буйгаа илэрхийлж байсан. Тvvнч­­­лэн өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд Улсын Дээд шvvхийн хяналтын шатны эрvvгийн хэргийн хуралдаанаар нэр бvхий 11 хvнд холбогдох эрvvгийн хянан хэлэлцэж анхан шатны шvvхийн шийтгэх тогтоол, давж заалдах шат­­ны шvvхийн магадлалын зарим нэг зvйлд нь өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг тодорхой хэм­жээгээр хөнгөлж байсан.
Тод­­­руулбал, тус шvvх Н.Хvрэлсvх­ийг төсвийн хөрөн­­­­­гийг зориулал­­тын бу­­саар зарцуулсан хэмээн vзэж, Эрvvгийн хуулийн 273 дугаар зvйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар яллах дvгнэлт vйлдэж ирvvлсэн хэргийг хэрэгсэхгvй болгож байсан. Мөн Н.Хvрэлсvхэд Эрvvгийн хуулийн 150 дугаар зvйлийн 150.3-т зааснаар оног­­­дуулсан найман жилийн хорих ялыг хөн­­­­гөрvvлж, биечлэн эдлэх ялыг долоон жилээр тогтоосон. Харин Ерөнхий нягтлан бодогч асан М.Хуланд долоон жилийн хорих ял ногдуулсан шийтгэх тогтоолыг хоёр жилээр хойшлуулахаар давж заалдах шатны шvvх шийдвэрлэснийг хvчингvй бол­­­­­­­гож байсан. Өөрөөр хэл­­бэл, М.Хуланд шvvхээс ног­­­дуулсан долоон жилийн хорих ялыг биечлэн эдлэх ёстой гэж vзсэн юм. Тэгвэл энэ удаа тэд дахин шvvхийн өмнө буруу зөвөө дэнслvvлэхээр болсон нь дээрх ихээхэн хэм­­жээний мөнгөтэй холбоотой аж.

Өглөөний сонин
Р.Саруул

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler