| |
Видео
Шинэ мэдээ
Ховд аймагт шар өнгийн цас орлоо
Ховд аймгийн Үенч, Булган сумдын нутгаар Гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын нэгэнд шилжих шөнө шар өнгөтэй цас орсон байна.
Уг цас нь өнгөн хэсэгтээ бор шаргалдуу өнгөтэй боловч шороотой юм шиг тэгсэн хэр нь гараар малтан үзэхэд доороо цэвэрхэн цагаан байсан гэнэ. Булган, Үеэнч суманд одоо үйл ажиллагаа явуулж байгаа ямар нэгэн Уул уурхайн компани байдаггүй гэнэ. Улсын тусгай хамгаалалттай газар юм байна.
Байгалийн энэ сонин үзэгдэл яагаад ийм цас орсон талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа хэдий ч энэ жил тус нутагт цас бага орсон, их хуурайшилттай байсан болохоор ийм цас орсон байж болзошгүй хэмээн байгаль хамгаалагчид таамаглаж байгаа гэнэ.