|
Видео

Шинэ мэдээ

Булган аймгийн Баяннуур суманд 52 тооны адуу амьдаараа шатжээ /фото+видео/

      Булган аймгийн Баяннуур суманд 52 тооны адуу амьдаараа шатжээ /фото+видео/Улс оронд хариуцлагагүйн "зуд”  бодитой нүүрлэсний илэрхийлэл болж Булган аймгийн Баяннуур суманд 2 азарга буюу гал түймэрт, амьдаараа шатаж үхсэн байна. орон нутгийн удирдлагууд энэ үйл хэргийг хав дарсан нь олны дугүйцлийг төрүүлжээ.

Хэрэг явдал ингэж эхлэжээ. Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд  бэлчээрийн газрын гарцыг  нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хаврын хаварт зориудаар зарим газар гал тавьж,  ингэхдээ  нутгийн захиргааны байгууллагын зүгээс  зохион байгуулалттай  арга хэмжээг авч хэрэгжүүлэн  гал тавих бэлчээр газрын мал ахуйг  гаргаж, айл өрх бүрт дуулган, тухайн галыг хяналтандаа байлган  хагд өвсийг шатаагаад өөдөөс нь гал тавин унтраадаг уламжлалтай юм байна. Гэтэл энэ жилийн хувьд ийм үйл явдал болсонгүй. Хэн нэгэн зориудаар гал тавьсан уу, эсвэл гал алдсан эсэхийг бүү мэд, ямартай ч нэгэнт эхлэсэн гал улам бүр олон га газрын  бэлчээрийг хамран гал түймэр болж, тухайн газарт бэлчиж явсан 2 азарга  адуу амьдаараа шатаж үхсэн  хэрэг гарчээ.

Харамсалтай нь өнгөрсөн 3 сарын 27-ны ажлын өдөр буюу баасан  гарагт  гарсан гал түймрийн үеэр Булган аймгийн Баяннуур сумын удирдлагуууд болох АН-аас сонгогдсон Засаг  дарга Б.Алтаншагай, сумын ИТХ-ын дарга С.Насанжаргал нар 3 сарын 26-ны  пүрэв гарагт Захиргааны ажилтнуудаас галч,  нийгмийн даатгалын ажилтан, бүртгэлийн мэргэжилтэн нарын 3 ажилтнаа үлдээгээд бусад   22 ажилтнаа авч Улаанбаатар хотод ирэн Саппорогийн урд байрлах Эрин зочид будалд байрлуулан 1-2 хоног  наргисан байна. Ингэх шалтгаан нь сонгууль дөхөж байгаа цаг үед нутгийн захиргааны бүх ажилчдыг өөртөө урвуулах зорилго агуулж байсан нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

Б.Алтаншагай  даргыг  Улаанбаатар хотод ажилчидтайгаа  наргиж цэнгэж  байх хооронд сум орон нутагт нь гал түймэр гарч, онцгой нөхцөл байдал үүсжээ.  Уг нь ийм нөхцөлд сумын Засаг даргын захирамжаар онцгой байдлын комисс ажиллаж, тухайн гал түймэр гарсан, гал түймрийн нөлөөнд өртөж болзошгүй бүс нутгаас айл өрх, хүн малыг нүүлгэн шилжүүлэх, улмаар Засаг дарга Онцгой байдлын үйл ажиллагааг удирдлагаар хангаж,  гал түймэр үүссэн үед хэрэглэх ёстой тоног төхөөрөмж, чанга яригчийг ажиллуулах үүрэг хүлээдэг ажээ. Гэтэл захирамж гаргах үүрэгтэй Засаг дарга нь Улаанбаатар хотод ажилчидтайгаа наргиж байснаас болж Баяннуур сумын  2-3 өрхийн 52 тооны адуу гал түймэрт өртөж үхсэн байна.  Энэ бүхнийг газар дээрээс нь сурвалжлахаар очсон сэтгүүлчид Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай "манай энд бэлчээрийн түймэр гараагүй, хэсэгхэн газар  шатаж,  ганц адуу жаахан түлэгдснийг бид арга хэмжээ авч байгаа хэмээн барин тавин худал хэлсэн байна. Түүний худал хэлсэн нь  түймэр гарсан газар дээр нь очиж сурвалжилсан сэтгүүлчийн  мэдээллээр төд удалгүй батлагдаж, мань эр хэлэх үггүй болж "булайгаа чирсэн” ажээ.

Монгол хүн хэзээнээс хүлэг морио хүндлэн дээдэлж ирсэн уламжлалтай  ард түмэн. Гэтэл  хүлэг морьдоо амьдаар нь шатаж байгааг харахад ямар байх вэ, тэдгээр шатсан адуу яаж, тарчилж, зовж үхсэн бол гэдгийг бодох бүрд сэтгэл эмзэглэх юм. Тэр тусмаа орон нутгийг удирдаж байгаа хүмүүсийн буруутай үйлдлээс болж, ийм хэрэг гарсан нь даанч харамсалтай.

Монголчууд бид сэжигч, сүжигч ард түмэн. Эртнээс уламжлалтай хүлэг морьдоо амьдаар нь шатаж байгааг харна гэдэг яавч сайн ёр зөгнөсөн үйл хэрэг биш биз. Шатаж, түлэгдсэн үхсэн уна морьдын  нүд хальтарч, элэм эмтрэн дүр зураг, хамаг арьс үсээ хуйхлуулсан дөнгөж амьтай голтой  байгаа адууг хараад ямарч монгол хүний элэг эмтрэм дүр зургийг та бүхэндээ үзүүлж байгаадаа хүлцэл өчье.

Том ярьж, дээгүүр сэвсэн, ажил амны зөрүү ихтэй, ардчилагч нэрийн дор амин хувиа "борлуулагч” увайгүй төрийн ажилтнуудийн арчаагүй үйлдлийн ийм нэгэн бодит илрэл хэдхэн хоногийн өмнө Булган аймгийн Баяннуур суманд тохиолоо. Булган  аймгийн засаг дарга Д.Эрдэнэбатын зүгээс эрхэлж буй ажилдаа хариуцлага алдсан  Баяннуур сумын Засаг дарга  Б.Алтаншагайд  ямар хариуцлага   ноогдуулсан бэ гэдгийг бид эргэн сурвалжлах болно.

Нэмж хэлэхэд Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай  нь суманд нь ямарч музейгүй атал  эхнэрээ музейн тайлбарлагчаар томилж, төсвийн мөнгийг  үр дүнгүй зарцуулж, хувьдаа завшиж байсан нь олон нийтэд ил болж байжээ.

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  таны  тэргүүлж байгаа  Засгийн газрын бодлогыг  төрийн анхан шатны нэгж сум, багт хэрэгжүүлж байгаа  зарим хүмүүс Ардчилсан нам, ардчилсан үзэл баримтлалыг ийнхүү шороотой хутгаж байгааг та эрхбиш ойлгон эргэж харна гэдэгт итгэж байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler