| |
Видео
Шинэ мэдээ
”Голомт” банк үйлчлүүлэгчийнхээ данснаас мөнгө авсан гэх асуудал шуугиан тарьж эхлэх нь
"Голомт" банк
үйлчлүүлэгчдээ мэдэгдэлгүй данснаас нь их хэмжээний мөнгө авсан гэх
мэдээлэл цацагдаж байна. Тодруулбал, "Голомт" банкинд мөнгөө
шамшигдуулсан гэх "Дун өргөө" компани гомдол гаргаад байгаа аж. Уг
компанийн хувьд зочид буудал үйлчилгээний чиглэлээр ажилладаг бөгөөд
онлайнаар захиалга авч, төлбөр барагдуулдаг бөгөөд гүйлгээ нь "Голомт"
банкин дахь дансаар нь дамждаг байсан аж. Гэтэл "Голомт" банк
үйлчлүүлэгчийнхээ орлогоос нэг сарын дотор 17.8 сая төгрөг зөвшөөрөлгүй
авсан "но" илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар холбогдох газруудаас тодруулж, сурвалжлага хүргэх болно.
Д.Дуулим
24tsag.mn