|
Видео

Шинэ мэдээ

“Голомт” банк үйлчлүүлэгчийнхээ данснаас мөнгө авсан уу?

“Голомт” банк үйлчлүүлэгчийнхээ данснаас мөнгө авсан уу? "Голомт” банк үйлчлүүлчдээ мэдэгдэлгүй данснаас нь  мөнгө авч байжээ гэсэн   мэдээлэл дуулдаж эхэллээ. Данснаасаа мөнгөө  алдсан  компани нь  "Дун Өргөө” гэх сураг ч чих дэлсээд байна. "Дун Өргөө” нь  зочид буудал, үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд гадаад, дотоодын өндөр зэрэглэлийн зочид, төлөөлөгчдийг   угтаж авч үдэж өгдөг ажээ. Ингэхдээ дэлхийн томоохон зочид буудлуудтай адил онлайнаар захиалга авч, төлбөр тооцоогоо хийдэг гэнэ. Энэхүү гүйлгээ  нь "Голомт” банкин дахь  тус компанийн дансаар нь дамждаг байжээ.  Гэтэл харилцагч банк нь компанийн  орлогоос   30 хоногийн дотор   17.8 сая төгрөгийг мэдэгдэлгүй авсан нь үл ойлголцол үүсгэсэн гэнэ.  Хэрэв банк ийм үйлдэл хийсэн нь тогтоогдвол цаашид  үйлчлүүлэгчдийн итгэл алдарч мэдэх юм. Мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн найдвартай түнш байх эрх нь эргэлзээтэй болоход хүрч болзошгүй гэхчлэн олон асуултыг араасаа дагуулж байна.

Л.ХЭРЛЭН

Зууны мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler