| |
Жулиа Робертс дахин Монголд
"Хөөрхөн хүүхэн" киногоор алдаршсан бүсгүй маань өмнө нь Төв аймгийн Сэргэлэн суманд 10 гаруй хоног малчин айлын гэрт хонож байсныг санаж байгаа бизээ. Тэрбээр "Star magazine”-д ярилцлага өгөхдөө миний сэтгэлд үлдсэн хоёр орон байдаг. Нэг нь Исланд. Нөгөө нь Монгол гэжээ. "Энэ гайхалтай оронд ахиж очихыг хүссэн ч амжихгүй байсаар өдий хүрлээ. Харин ирэх зун гэр бүлээрээ Монголд амрах болно” хэмээн ярьсан байна.
Жулиа Робертс 2002 онд нэрт зураглаач Дэниель Модертай гэрлэсэн бөгөөд хоёр жилийн дараа тэд ихрүүдээ өлгийдөн авсан. 2007
онд отгон хүү Гэнри Дэниэл Модерыгоо төрүүлсэн байна. Жулиа нэг кинонд
25 сая ам.долларын "ханшаар” тоглодог, жилдээ 140 саяын орлоготой
жүжигчин болсон хөдөлмөрч бүсгүй юм. Оскар болон "Алтан бөмбөрцөг” зэрэг
нэр хүндтэй кино наадмуудаас шагнал хүртэж, уйгагүй, хичээл зүтгэлтэй
зан нь өнөөдрийн энэ амжилтад хүргэсэн гэж хэлж болох юм.