![]() |
Видео
Шинэ мэдээ
Түгжигч нар Б.Наранхүүгийн хөсөгт ойртож чадсангүй

Хэт мөнгөний араас хөөцөлдөж, ашгийн төлөө эрлэг болсон хүмүүс гэж
нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байгаа хэдий ч нөгөө талаар энэ үйлдэл
сайн үр нөлөөг нийгэмд авчирч байгаа.
Харамсалтай нь дүрэм зөрчсөн эрх мэдэлтнүүдийн тансаг зэрэглэлийн хөсгийг машин ачих эрлэгүүд дийлсэнгүй. Тодруулбал өчигдөр өдрийн 12:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний ар талын замд УИХ-ын гишүүн Б.Наранхүү "Roll-Royse” маркийн суудлын машинаа нэгдүгээр эгнээнд тавьж орхижээ. Гэвч машин ачигч нар түүний машиныг ачих нь битгий хэл машины дугуйг нь ч түгжиж чадсангүй.
УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн 500 саяын үнэтэй энэхүү машин нь манай улсад гарын таван хуруунд багтах ховор эд аж.
