|
Видео

Шинэ мэдээ

Ё.Лхагвасүрэн: Хулгайч нар “Prius”-ыг онилж байхыг үгүйсгэхгүй

duguinii hulga

Сэрүүний улирал эхэлмэгц хулгайч нар "ажил”-даа идэвхийлэн ордог байна. Супер хүлгүүдийн эд анги бүр маш их мөнгөөр үнэлэгддэг. Хулгайчдын нүдэнд туссан үнэтэй машины дугуйнууд амар олдох хоол шиг харагддаг биз. Сүүлийн үед хайран сайхан машинуудыг дугуйнаас нь салгаад зогсохгүй эвдэж гэмтээн, хөсөр хаях тохиолдол цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болжээ.

Анхандаа хулгайчид тоосго, чулуу гэх мэт зүйл ивж орхиод, дугуйг нь хулгайлдаг байсан бол сүүлийн үед дөрвөн дугуйг нь тайлж, дээрээс нь гупер, хормой гээд авах юу л байна бүгдийг нь аваад явдаг болжээ.

-ОЛОН МАШИН ДУНД МАШИНАА ШУРГУУЛААД ТАВЬЧИХВАЛ АЮУЛГҮЙ ЮУ-

Оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад 19773 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс Эрүүгийн хуулийн 145-155 хүртэлх буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 8841 гэмт хэрэг бүртгэгджээ.

Автомашинтай холбоотой хулгайн гэмт хэрэг он гарсаар 156 бүртгэгдээд байгаа бол өнгөрсөн онд 100 гэмт хэрэг бүртгэгдэж байсан аж. Хуулийн хүрээнд хохирлын хэмжээ нь 190 мянгаас дээш гарсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Харин 190 мянгаас доош төгрөгийн хохирол учруулсан автомашины хулгайн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэдэггүй юм байна. Зөвхөн захиргааны хариуцлагын тухай хуулийн 36-р зүйлийг үндэслэн арга хэмжээ авдаг талаар албаны хүн хэллээ.

Аравдугаар хорооллын "Golden park” хотхон хавьд машины эд ангийн хулгай нэлээд гардаг байна. Тус байрны гаражийн манаач хэлэхдээ "Өнгөрсөн жилийн өвөл өглөө босоод харахад байрны эргэн тойронд дөрвөн дугуйгүй болсон машин их харагддаг байсан. Хүйтний улирал эхлэхээр хулгайч нарын дугуй хулгайлах ажил эхэлдэг юм шиг байна. Жолооч нар эд хөрөнгөө алдчихаад сүүлд нь харамсаж байхаар анхнаасаа сайн харуул хамгаалалттай газар машинаа байрлуулах хэрэгтэй байгаа юм. Жолооч нар олон машин дунд машинаа шургуулаад тавьчихвал аюулгүй гэж боддог. Энэ буруу. Яагаад гэвэл хулгайчдын хувьд олон машин дунд ажлаа гүйцэлдүүлэх нөхцөл боломж нь бүрдээд байгаа юм. Машинуудын дунд хулгай хийхэд хэнд ч харагдахгүй байгаа юм л даа” гэв.

-12 АВТОМАШИНЫ ТОЛИЙГ СУУРИАР НЬ ХУГАЛЖЭЭ-

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэнгээс энэ төрлийн гэмт хэргийн талаар тодрууллаа.

-Машины эд анги, ялангуяа дугуйн хулгайлагдсан талаарх гомдол мэдээлэл танайд хэр их бүртгэгдэж байна вэ?

-Бүртгэгдэж байгаа. Энэ сарын 13-нд буюу уржигдар цагдаагийн байгууллагад машины дугуй хулгайд алдсантай холбоотой хоёр ч дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн байрны урд автомашины зогсоол дээр байсан "Гранд витара”, "Ист” машины дугуйг Орхон аймгийн харъяат, 19 настай Б гэгч бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг тус дүүргийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11-р хороонд хулгай хийсэн байж болзошгүй сэжиг бүхий хүн явж байна гэсэн дуудлага ирсэн. Шалгахад Баянзүрх дүүргийн 15-р хороонд оршин суух иргэний "Лексус 570” авто машины дөрвөн дугуй, түлхүүр багажийг хулгайлан явж байсан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд оршин суух, 30 настай Б-г саатуулсан. Түүнчлэн 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвгэрт "Тоёота приус”, "Гранд марк-2”, "Тоёота камри”, "Ланд круйзер” зэрэг 12 автомашины толийг сууриар нь хугалсан хэрэг гарсан. Хэргийг шалгаж байна.

-"Prius” машины эд анги, дугуй сэлбэгийн хулгай голлох болсон гэх мэдээлэл байна. Хэр үнэний ортой вэ?

Дэлгэрэнгүйг энд  дарж үзнэ  үү !!!

Эх Сурвалж  www.medee.mn Б.БУРМАА

duguinii hulga

duguinii hulga

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler