|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн тайлагдашгүй нууц бүхий газрууд

Дэлхийн тайлагдашгүй нууц бүхий газрууд
Дэлхий ертөнц тайлагдашгүй нууцаар дүүрэн байдаг. Эрдэмтэд шинжээчдийн илрүүлээд судлаад байгаа нь тэдний багахан хэсэг гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Магадгүй бидний мэдээгүй, илрүүлээгүй өчнөөн зүйлс энэ дэлхийн хаа нэгтэй байж ч магад.

Одоогийн байдлаар олдоод байгаа, хүмүүсийн анхаарлыг татаад буй нууцлаг, тайлагдашгүй тогтоц бүхий зарим барилга, баримал, газруудын талаарх мэдээллийг та бүхэндээ фото зургийн хамт хүргэе. Тэдний хэрхэн бий болсон, хэдий хэр хугацааны настай гэх мэт мэдээлэл одоог хэр нь бүрэн гүйцэд тайлагдаагүй хэвээр байгаа юм.

1. Египет, Гизагийн сфинкс (Египет)
Египетийн өөр нэгэн гайхамшиг бол Гизагийн сфинкс ба энэ нь фараоны толгой бүхий арслангийн биетэй том байгууламж юм. Khafre хаан хэмээгддэг энэ байгууламжийг зөөлөн шохойн чулууг он жилийн турш аажмаар сийлж хийсэн байна. Алга болсон хамарных нь тухай хамгийн түгээмэл онол бол 1798 онд Наполеоны цэргүүд их буугаар буудсан гэдэг ч хуучны тэмдэглэлүүдэд Наполеоны түйвээлт эхлэхээс ч өмнө сфинксийг хамаргүй байсан гэсэн байдаг байна.

2. Стоунхенж (Англи)
Стоунхэнж нь Английн Уилтширд оршдог бөгөөд тойрог хэлбэрээр байрлуулсан чулуу, шороон байгууламж юм. Уг байгууламжийг МЭӨ 2640 – 2480 оны хооронд байгуулсан гэж таамагладаг ба 3500 жилийн турш ашиглагдсаар иржээ. Нар буцах өдрийн нар мандах үед чулуунуудын зарим нь нэг шугаманд харагддаг байна. Тэд бүгд нар буцах өдрийг тодорхой харуулдаг ба эртний үндэстнүүдийн цаг тооллыг хэмжих нэг хэмжүүр байсан гэж үздэг. Мөн нас барагсадыг тэнд нутаглуулдаг байсан ба оршуулгын газрын нэг хэлбэр ч гэж үзэх нь бий.

3. Пасха арал (Чили)
Пасха арал нь өмнөд Номхон Далайд орших Полинезийн арал юм. Энэхүү газар нь Рапануйчуудын бүтээсэн Моай хэмээх чулуун хөшөөнүүдээрээ алдартай.Хүний дүрс бүхий хамгийн хүнд хөшөө нь гэхэд л 86 тн жинтэй байдаг бөгөөд эднийг хэрхэн яаж байршуулсан нь нууц хэвээр байдаг аж.

4. Баальбек (Ливан)
Эрт дээр үеэс өнөөгийн бидний үед хэдхэн тооны сүрлэг барилга байгууламж уламжлагдан ирсний нэг нь Ливан улсын нутаг дэвсгэр дэх дан чулуун хавтангаар бүтээсэн Баальбек хотын өндөр багана, шат, тавцан билээ. Тэрхүү чулуун тавцангийн урт 20 метр, ойролцоогоор 1000 тонн жинтэй. Тийм асар хүнд жинтэй хавтанг чулуу бутлах газраас авчирч 7 метр өндөрт өргөж байрлуулсан нь үнэхээр гайхамшиг. Гелиополис хотод байнга газар хөдлөлт болдог байсан учир тус бүр нь 20 метр урт, 5 метр орчим өндөр, 4-өөс илүү метр өргөн, чулуун хавтан суулгасан тавцан дээр сүмийг босгожээ.

5. Мачу Пикчу (Перу)
Мачу Пикчу буюу Кечуа хэлээр "Хуучин оргил" хэмээн утгачилагддаг уг газар нь Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм. 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна.

6. Наскигийн зурвас (Перу)
Энэхүү газар нь Перугийн өмнөд хэсэг дэх Наскигйин цөлд орших газар дээрх эртний зургууд бөгөөд 80 гаруй километр сунан тогтсон өндөр, хуурай хавтгайд орших энэ нууцлаг дүрснүүдийг 1994 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өв газарт бүртгэжээ. Христийн тооллын өмнөх 100-800 онуудад цэцэглэн хөгжиж байсан соёл иргэншлийн дурсгал гэж эрдэмтдийн үздэг энэ дүрс шугамнуудын ‘Las Manos’ дүрс гэхэд л 2,000 жилийн настай юм. Зарим нэг эрдэмтдийн таамаг нь тэднийг хүн бус харин харийн элч, харь гаригийнхан бүтээсэн гэдэг.

7. Тиуанако (Болив)
Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү барилга нь 17 мянган жилийн настай гэдэг бөгөөд чулуун чулуугаар бүтээгдсэн байгууламж гэдгээрээ онцлог аж. Мөн тухайн нутаг дэвсгэрт амьдарч байсан хүмүүсийн ариун ёслол үйлддэг газар байсан гэсэн тааманлал байдаг.  

8. Чичен Ица (Мексик)
Чичен Ица нь өнөөгийн Мексикийн нутаг болох Юкатаны хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлах Маяагийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн археологийн аварга том төв юм. Чичен Ицагийн археологийн олдворуудаас харахад олон чухал барилга байгууламжуудад шатсан ул мөр ажиглагдаж байгаа нь уг төвийн сүйрэл нь маш догшин ширүүн эмэгнэлтэй байсныг илтгэж байдаг.

9. Чулуун бөмбөрцөгүүд (Коста Рика)
1940-өөд оны эхээр Коста Рикад "United Fruit Company" газар шорооны ажил хийж байхдаа төгс хэлбэр бүхий чулуун бөмбөрцгүүд олсон нь МЭ 600-аас 16-р зууны үед хамаарах эд байжээ. Энэ чулуун бөмбөрцгүүдийг бүтээгчид болон бүтээсэн зорилго өнөө хэр нь тайлагдаагүй байгаа ба нарыг шүтэх үүднээс хийгдсэн шашны утга агуулга бүхий зүйл гэж үздэг байна. Нэг чулуун бөмбөрцөгний жин нь гэхэд 16 тн хүрдэг аж.

10. Усан доорх балгас (Япон)
Японы өмнөд хэсэгт орших  Ёнагуни эргийн ойролцоо далайн гүнд 8000 жилийн настай балгас байдаг бөгөөд анх 1995 онд илрүүлж байжээ. Анх шинжээчид энэхүү газрын бүтцийг бүрэн гүйцэд тодорхойлоогүй байхдаа байгалийн гаралтай гэдэг байсан ч одоо бол үүнийг хүний гараар бүтсэн гэдгийг бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа юм. Учир нь энэхүү балгаст нарийн сийлбэр бүхий барималууд, хурц өнцөг бүхий шатнууд байдаг аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler