| |
Малайзын Засгийн газар "APT" дууг ШҮҮМЖЛЭВ
Малайзын Засгийн газар, тэр дундаа Эрүүл мэндийн яам BLACKPINK хамтлагийн Рөүс болон Бруно Марс нарын хамтран гаргасан "APT" дуунд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ. Тэдний зүгээс энэхүү дуу нь дорно дахины соёлын үнэт зүйлстэй зөрчилдөж байна хэмээн үзэж байгаа аж.
Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яам "Уг дуунд орон сууц хэмээх нэр томъёог бусдыг уруу татах газар болгон ашиглаж буй нь дорнын соёлын үнэт зүйлстэй зөрчилдөж, үүнийг хэвийн зүйл мэт бүх нийтэл ойлгуулж байна. Нэн ялангуяа бага насны сонсогчид энэхүү дууны үгийг өөрийн мэдэлгүй цээжилж, болзошгүй үр дагаврыг ойлгохгүйгээр давтаж эхэлж байна. Уг дуу олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэт орчинд байнга ашиглагдаж байгаа нь хүмүүсийн амьдралын нэг хэсэг болоод байгаа нь эрсдэлтэй. Эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид олон нийтийн дунд хамжааргагүй дэлгэрч буй барууны соёлын нөлөөнөөс сэрэмжлэх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг энэхүү дууг сонсох дуртай хүмүүс өөрсдийнхөөрөө тайлбарлаж болох ч уг дууны үгэнд дүн шинжилгээ хийх нь нэн чухал" гэжээ.
"APT" дуу дэлхий даяар хит болж, алдартай чартуудын нэгт бичигдэх болсон. Уг дууг Малайз улс цацахыг хориоглоогүй ч ийн шүүмжлэлтэй хандаж, ард иргэдээ өв соёлоо дээдлэхийг уриалжээ.