АНУ-ын Залуусын дунд зүрхний шигдээсээр нас барах тохиолдол жилийн дотор гуравны хоёроор нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвийн мэдээлснээр 2019 онд АНУ-ын 18-44 насны насанд хүрэгчдийн 0.3 хувь нь зүрхний шигдээсээр өвчилсөн байна. Энэ үзүүлэлт өнгөрсөн онд 0.5 хувиар өссөн байна. Энэ насны хүмүүсийн зүрхний шигдээс ховор хэвээр байгаа ч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 66 гаруй хувиар өссөн байна. Ахмад настнуудын дунд зүрхний шигдээс илүү түгээмэл байдаг ч 2019 оноос хойш бусад насанд хүрэгчдийн дунд зүрхний шигдээсийн өвчлөл буурч байгааг NCHS-ийн мэдээлэл харуулж байна. Эмч, эрдэмтэд залуус зүрхний шигдээс болж буйд юу нөлөөлж буйг тодорхойлохыг хичээсээр байна.
1. Таргалалтын түвшин нэмэгдсээр байна
50-иас доош насны насанд хүрэгчид таргалалтын тахал гэгдэх өвчинд нэрвэгдсэн цорын ганц насны бүлэг биш ч мэргэжилтнүүд тэдний зүрх судасны эрүүл мэндэд ахмад үеийнхээс илүү ихээр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Колумбын их сургуулийн зүрх судасны эмч, тархвар судлаач доктор Эндрю Моран “Yahoo Life”-д өгсөн ярилцлагадаа "Хэдийгээр бүх насны бүлэгт таргалалт ихэссэн ч залуу насанд хүрэгчдийн өсөлтийн налуу нь ахмад настнуудаас хамаагүй огцом нэмэгдсэн байна” гэв. Дэлхийн 2-р дайны дараа түргэн хоол өргөн тархсан бөгөөд 2010 он гэхэд хүмүүсийн гадуур иддэг хоолны эзлэх хувь нь гэртээ хийсэн хоолыг давсан байв. 40 болон түүнээс доош насныхан – “McDonald's”, “Doritos”, “snack bar”, “Big Gulps”-ийн ид оргил үед өссөн.
COVID-19 нь зүрх, зүрх судасны системийг гэмтээж, зарим тохиолдолд миокардит хэмээх зүрхний үрэвслийн аюултай хэлбэрийг үүсгэдэг нь тогтоогдсон. Залуучуудын дунд хүнд хэлбэрийн халдвар харьцангуй ховор тохиолддог. Гэхдээ энэ нь ихэвчлэн зүрхний шигдээс, тэр дундаа таргалалт зэрэг эрсдэлт хүчин зүйлтэй залуу насанд хүрэгчдэд тохиолдож байгаа аж.
Бүх насны эрчүүд зүрхний шигдээс өвчнөөр эмэгтэйчүүдийг бодвол илүү их өртдөг байна.
4. Тамхи татах, чихрийн шижин, сарын тэмдэг, стресс
Зүрхний шигдээсийн давтамж залуу эмэгтэйчүүдийн дунд хамгийн огцом өссөнийг зарим судалгаа харуулж байна. 1995-2014 онд 35-54 насны эмэгтэйчүүдийн зүрхний шигдээсээр эмнэлэгт хэвтэх тохиолдол 21- 31 хувиар өссөн байна. Bairey Merz бол залуу эмэгтэйчүүдийн дунд яагаад энэ хувь хэмжээ нэмэгдэж байгааг олж мэдэхийг оролддог хүмүүсийн нэг бөгөөд түүнд хэд хэдэн таамаг бий. Тэрбээр чихрийн шижингийн тахал нь зүрхний өвчний өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулдаг гэж үзэж байна. Чихрийн шижин нь эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү хүчтэй эрсдэлт хүчин зүйл юм.
Эрсдэлээ бууруулахын тулд юу хийж чадах вэ
Эрүүл мэндэд сайныг идэх: "Жимс, хүнсний ногоо зэрэг шинэхэн хүнс хэрэглэж, савласан хүнснийхээ хэмжээг багасга.
Илүү идэвхтэй байх: Долоо хоногт хоёр цагийг биеийн тамирын дасгал хийхэд зориулах, эсвэл өдөрт 7000 алхам хийх гэх мэт.
Тамхинаас гарах: "Тамхи бүү тат. Электрон тамхи ч үүнд хамаарах аж.
Унтах: Насанд хүрэгчид унтах нь зүрхний эрүүл мэндэд ямар чухал болохыг мэддэггүй байна.
Согтууруулах ундаа бага уу: Нэг аяга улаан дарсыг зүрхэнд тустай гэж үздэг байсан. Гэвч сүүлийн үеийн судалгаанууд үүнийг няцаасан. Үнэн хэрэгтээ ямар ч хэмжээгээр архи уух нь зүрхний өвчин тусах эрсдэлтэй холбоотой юм.
Жингээ зохицуул: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчтэйгээ таны жин ямар байх талаар ярилцаж, "хоол тэжээл, өдөр тутмын дасгал"-аар үүнийг зохицуулаарай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.