| |
Нара Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ханджээ
Тэрбээр "Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв-д хандах нь:
Монгол улсын маань иргэд, эмэгтэйчүүд тэр тусмаа хүүхдүүд хүчирхийллийн
бай болж амь насаа алдах цаашлан амьдрах итгэл найдвараа гээх явдал
хирээс хэтэрсэн их боллоо.
Сүүлийн хэдэн өдрүүдэд ч биш аль дээр 20-иод жилийн өмнөөс нуугдмал дарагдмал хаагдмал байдалд өсөж үржсээр өнөөдөр харгис хэрцгий балмад явдалууд дэндүү эмгэнэлтэйгээр ар араасаа цувран хөвөрсөөр байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэх газар яг юу хийдэг вэ, хүчирхийллээс хэрхэн яаж сэргийлж байна вэ, бас яагаад өдрөөс өдөрт хүчирхийллийн тоо бас хохирогчид нэмэгдсээр байна вэ??????? гэдэг эдгээр асуултад ард иргэдэд бодит хариу өгөхийг хүсэж байна мөн түүнчлэн одоо бас хүчирхийллийн бай хохирогч болох магадлалтай доорхи зурвас бүхий тусламжуудийг анхааралдаа маш яаралтай авж дахиж Монгол хүний Монгол Хүүхдийн Эрдэнэт Амь эрсдэхгүй байхын төлөө хариуцлагатай арга хэмжээг яаралтай хийхийг хүсэж байна. Хүсэлт гаргасан иргэн М.Нарантуяа ( Дуучин Нара )" гэсэн байна.