| |
Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна
Урт гартнууд хэнэггүй, сонор сэрэмжгүй нэгнийг андалгүй эд зүйл, өмч хөрөнгөд нь халдсаар байна. Тэд бүр зохион байгуулалтад орж хаана ямар гэр орон сууц эзэнгүй, цоож цуураг муу байгааг тандаж хулгай хийдэг болсныг албаныхан сэрэмжлүүллээ. Орон байранд хууль бусаар нэвтрэх, хүн ихээр төвлөрсөн зах, үйлчилгээний төвүүд, үзвэрийн газрууд, автоусанд халаас, цүнхнээс эд зүйл хулгайлах, автомашины эд ангиуд хулгайд алдагдсан хэргүүд зонхилон үйлдэгсэн тоон үзүүлэлт энэ оны эхний 1 дүгээр сарын байдлаар өндөр гарчээ. Гэмт үйлдэл, халдлагад өртөгдөхгүйн тулд иргэн та гэр, орон сууц, агуулах, амбаар, байгууллагын оффис зэрэг өөрсдийн эзэмшлийн газруудыг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй байна..
Мөн хамгаалалтын бэхэлгээ, дохиололын төхөөрөмж, камерын хяналттай байлгах, цоож, цуурганы бат бөх, найдвартай байдлыг хангах, хөрш, зэргэлдээ айлын хүмүүстэйгээ аюулгүй байдлын талаар харилцан санал солилцож, хөршийн холбоо үүсгэх шаардлагатай байгаа юм.
Түүнчлэн, сүүлийн үед автомашинаасаа эд хөрөнгө, үнэт зүйлсээ хулгайд алдах явдал их гарах болсон. Тиймээс иргэд та бүхэнд машинаа гэрэлтүүлэг, камертай харуул хамгаалалттай зогсоолд тавих, үнэтэй эд зүйлс бэлэн мөнгөө машиндаа орхихгүй байх, машиныхаа бүтээлэг дээр таних тэмдэг тавих, эд анги, дугуйныхаа дугаарыг тэмдэглэж ав, дохиолол тавиулах, нууц унтраалга тавих хэрэгтэйг сануулж байна.